Гадаад мэдээДЭЛХИЙ

БНАСАУ нэмж 300 хогтой бөмбөлөг илгээж, БНСУ хариу суртал ухуулга явуулж байна

Хойд Солонгос амралтын өдрүүдэд олон зуун ширхэг хогтой агаарын бөмбөлөг нэмж Өмнөд Солонгос руу хөөргөсөн байна.

БНСУ-ын зэвсэгт хүчин ням гарагт /2024.06.09/ мэдээлснээр бямба гарагаас /2024.06.09/ эхлэн 330 хогтой агаарын бөмбөлөг илгээсэн, тэднээс 80 гаруй нь Өмнөд Солонгост газарджээ.

Тавдугаар сарын сүүлээр болон зургаадугаар сарын эхээр Хойд Солонгос 3,500 агаарын бөмбөлөг илгээсэн гэж мэдэгдсэн.

Зургийн эх сурвалж: AFP

Тухайн үед БНАСАУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Ким Кан Ил Өмнөдөөс хөөргөдөг коммунизмын эсрэг ухуулах хуудаст хариу барьж байгаа явдал хэмээсэн байдаг.

Бямба гарагт агаарын бөмбөлөг хөөргөснийг хүлээн зөвшөөрч болшгүй зүйл хэмээн шүүмжилж, харгалзах арга хэмжээ авна БНСУ гэж мэдэгдсэн юм. Үүний дараа Өмнөд Солонгос чанга яригчаар суртал ухуулга цацах ажиллагаагаа дахин эхлүүлсэн байна.

Чанга яригчаар суртал ухуулга цацаж байгааг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон зэмлэж, Өмнөдийн эсрэг шинэ хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
6 сар 10, 2024 19:23

Хойд Солонгос будаа нь дуусчихсан байгаа юм байнадаа . Эхлээд хог явуулаад бүр өгөхгүй бол их буугаар буудаж баахан сандаргаад будаагаа авчуул тэгсгээд таг болох байхдаа !

Холбоотой мэдээ

Back to top button