Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: ОХУ Хойд Солонгост зэвсэг нийлүүлбэл бид Украинд туслахаас өөр аргагүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д айлчилсан. Тус айлчлалаар хоёр улсын удирдагч нар батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурж, нэг рүү нь халдсан тохиолдолд туслахаа амласан юм.

Украины дайн эхэлснээс хойш БНСУ хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс илүүтэйгээр зэр зэвсэг Украин руу илгээж байгаагүй юм.

Гэвч ОХУ БНАСАУ-тай харилцаагаа ойртуулж, батлан хамгаалахын тал дээр хамтран ажиллах болсны дараа Өмнөд Солонгос байр сууриа дахин авч үзэх болжээ.

Үүний дараа Путин Сөүл Украинд зэвсэг нийлүүлэх нь маш то алдаа болно, нийлүүлбэл тааламжгүй хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм.

БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чан Хо Жин ОХУ-аас Хойд Солонгост нарийвчлалтай цохилт өгч чадах зэвсэг нийлүүлбэл Украинд үзүүлэх тусламжаа ямар нэгэн зүйлээр хязгаарлахгүй гэсэн байна.

Тэрбээр “KBS” телевизэд ярилцлага өгөхдөө “ОХУ-ын зүгээс ямар алхам хийхээс бүх зүйл шалтгаална гэдгийг би онцолъё. Хэрвээ Солонгос-Оросын харилцааг сэргээж, урагшлуулахыг хүсэж байгаа бол ОХУ-ын тал сайтар бодож алхам хийх хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсэж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button