УРЛАГ

ФОТО: Музейн “сүүлийн өдөр”-ийн дүр төрх

Засгийн газрын “Нийслэлийн соёлын өвийг нураах” 280, 281 дүгээр тогтоолыг хүчингүй болгох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 21-нд болсон. Улмаар Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлээр үүссэн тус шүүх хурлаар Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл түр түдгэлзүүлсэн юм.

Тэгвэл Байгалийн түүхийн музейг нурааж, өнөөдрийн байдлаар зөвхөн нүүрэн хэсэг нь үлдээд байна. Энэ лхагва гарагт гэхэд тус музейн дээвэр, нүүр хэсэг дэх соёмбыг нурааж, өчигдөр шөнө эх биеийг нь бүрэн буулгаж дууслаа. Мөн Байгалийн түүхийн музейн үүдэх хоёр арсланг буулган, Богдын музей руу зөөгөөд байгаа юм.

Өнөөдөр музейг буулгаж дуусах сүүлийн өдөр, үлдээд буй энэ нүүрэн хэсгийг өнөө шөнө нуулгаснаар Байгалийн түүхийн музей бүр мөсөн үгүй болох юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгасан дүр төрх гунигтай харагдаж байна даа. Энэ барилгатай хамт Улсын төв музей, Байгалийн түүхийн музейн 50 гаруй жилийн үйл ажиллагаа түүх болон үлдлээ.

Зочин
Зочин

ҮҮНИЙГ ЮУНД НЬ ИНГЭЖ СЕНСААЦЛААД БАЙДАГ ЮМ БОЛ. НЭГ МУУ НУРАХ ДӨХСӨН БАЙШИНГ НУРААГАА Л БИЗ. ТЭГЖ ИХ САНААГАА ЧИЛЭЭМЭЭР БАЙГАА ЮМ БОЛ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛИАС ЭХЛЭЭД МОНГОЛООР ДҮҮРЭН АСУУДАЛ БАЙНА.

Зочин
Зочин
Reply to  Зочин

"НЭГ МУУ НУРАХ ДӨХСӨН БАЙШИНГ НУРААГАА Л БИЗ" - Та Байгалийн түүхийн музейд огт очиж үзээгүй юу? Яаж нэг муу нурах дөхсөн байшин гэж хэлж чадаж байна? Эсвэл та харааны бэрхшээлтэй юм уу?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наад монголоор дүүрэн байгаа асуудлыг чинь энэ барилгыг тойрсон хэрүүл дахин дахин тодруулж харуулла даа. Эхлээд тэр музейн барилга хариугүй нурлаа, хүн амь эрсдэвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдэгт хариу хэлье. 1-рт мэргэжлийн хяналтын газрын 3 дүгнэлтээр энэ барилга нурах дөхсөн гэдэг дүгнэлт огт гараагүйн дээр урсгал засварыг хийгээд явахад болно гэсэн дүгнэлт гарсан байгаам. 2-рт Санхүү эдийн засгийн сургуулийн барилгыг энэ музейн барилгатай нэг жил ижилхэн зураг төслөөр барьж байгуулсан гэдэг. Тийм бол нөгөө барилга нь нурах дөхсөн талаар шуугисан юм лав дуулдаагүй байна. 3-рт Байгалийн түүхийн музейн барилга нь Монгол улсын соёлын өвд бүртгэлтэй. Соёлын өвд бүртгүүлсэн барилгыг улсын хамгаалалтад авдаг. Ийнхүү нурах дөхсөн бол сэргээн засварлаад явах ёстой.

Дараагаар нь, комментын эхэнд би монголд байгаа олон асуудлыг энэ барилга тодруулж өглөө гэсэн. Үүний тухай тодруулахад Байгалийн түүхийн музейн барилга нь Монгол улсын соёлын өвд бүртгэлтэй тул улсын хамгаалалтад авч нурах дөхсөн бол сэргээн засварлаад явах ёстой гэж хэлсэн. Тэгтэл нурах дөхсөн гэдэг дүгнэлт нь гараагүй байхад нураагаад хаялаа. Энэ нь хууль зөрчсөн хэрэг мөнөөс мөн. [Хууль зөрчигдсөн байна]
Хууль зөрчигдөж байгааг мэдээд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан тэргүүтэй залуучуул эсэргүйцэж шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүн хэлэлцэх шатанд хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж үндсэн хэргээ шүүн хэлэлцэх асуудлыг хойшлуулж байаад музейн барилгыг шөнөөр, нүүрэн талыг бүрэн бүтэн байлгаж байгаад ардаас нь эхэлж нураагаад өчигдөр шөнө буюу 2019 оны 12-р сарын 6-аас 7-нд шилжих шөнө нүүрэн хэсгийг нурааж барилгыг бүрэн буулгаж хаялаа. [Шүүх системийн үйл ажиллагаа ялзарсан юм уу?]
Ингээд албан шугамаар тэмцээд болохгүй болохоор нь хэсэг иргэд музейн гадна жагсаж эсэргүйцсэн. Тэгтэл заримыг нь цагдаагийн газраас дуудаж шалгасан байгаа юм. Цагдаагийн газар жагсаал цуглааны үед 1-рт иргэдийг хамгаалах 2-рт эд хогшлыг хамгаалах ёстой байдаг. Тэгтэл ямар үндэслэлээр тэднийг тэгэж шалгаж байцаагаад байгаа юм бүү мэд.
[Цагдаа нар нь иргэдийн төлсөн татварын мөнгөөр санхүүжиж, цалин мөнгөө авдаг байж бас дарамтална - цагдаа биш мафи болсон юм уу?]
Ил яригдаж байсан асуудлаас гэвэл энэ. Далдуур юу болж байгаа талаар хардлага их төрүүлж байна. Үүнд:
- Таны яриад байгаа хахууль, авилга. Ямар гээч баян нь төрийн хууль зөрчүүлсэн шийдвэр гаргуулаад, шүүхчээр өөрийн талд шийдвэр гаргуулаад байна вэ?
- Байгалийн түүхийн музейн удирдлагууд нь "ашиглалтын шаардлага хангахгүй,, ураа" гэсэн дүгнэлт гараагүй байхад музейгээ яагсангүй вэ? (Лав хамгаалж түүчээлж давхиж байгаа юм харагдаагүй) бас амандаа мөнгө чихүүлчихээ юу?
- Ямарваа нэг зөрчилгүй, хууль журмынх нь дагуу нурааж байгаа юм бол яагаад энэ барилгыг нуугдан байж шөнө харанхуйд, ил нүдэнд харагдахгүй арын хэсгээс эхэлж нураагаа вэ? Хэнээсээ нууж, нуугдаж нураав?
- Байгалийн түүхийн музейн барилга хотын төвд, төрийн ордны ард байрлаж байна. Газар нь яасан юм бэ? Улсын мэдэлд байдаггүй юм уу? Нийслэлийн мэдэлд байдаггүй юм уу? Хууль бус газрын наймаа болоод өнгөрчихсөн үү?

Иргэн
Иргэн

Одооны барилгууд бол мэлийсэн мухар дорволжин шар юмнууд л байх юм. Тийм хачин юмнуудыг л нурааж байх хэрэгтэй.Энэ музей барилга дэргэд нь уран хийцтэй, европд хэдэн 100 жилийн наста барилгуудаа бэхэлгээ хийгээд л байлгаад байдаг юм даа. Жишээ нь Парис байна. Уунийг ойлгохгуй хун бол гоо сайхны мэдрэмж соелгуй мингэнээс иир юм боддоггуй л хун байна

Зочин
Зочин

Дахиад шинэ сайхан музей бас бус залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байгуулах болтугай гэж хүсье дээ. Нэгэнт нураасан хойно талцаад яах бэ дээ. Суурин дээр нь юу барих нь л сонин байна. Тэрийг л хүлээцгээе

Холбоотой мэдээ

Back to top button