Нийгмийн

Дата: Хан-Уул дүүрэг 80 саяар халтиргаа гулгааг арилгах давс авна

Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-аас 80 сая төгрөгөөр халтиргаа гулгааг арилгах давс худалдан авах тухай тендер зарласан байна.

Тус тендертэй холбоотой өртөг Орон нутгийн төсвөөс гарах бөгөөд техникийн тодорхойлтдоо 25-50 кг шуудайтай 100 мянган кг Монгол байгалийн давс авах тухайгаа тусгажээ. Тэгвэл давсны нэг кг тутмын үнэ 800 төгрөг байх нь.

Уг тендерийг энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр зарласан бөгөөд таван хоногийн дараа буюу аравдугаар сарын 30-ны өдрийн 09.00 цаг хүртэл тендерийн материалаа хүлээн авах аж.

Мөн тендерт оролцогч байгууллага шалгалтын өмнө дээжээ хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораторид өгч дүгнэлт гаргуулах байх шаардлагатай. Харин шалгарсан байгууллагын хувьд хүлээлгэн өгөхийн өмнө хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораторид өгч шинжлүүлсэн байх шаардлагатайг дурдсан байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жоохооон л давс авах нь дээ !

Холбоотой мэдээ

Back to top button