Путин Хойд Солонгос ОХУ-руу цэргээ илгээсэн гэдгийг үгүйсгэсэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт “BRICS” холбооны уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Хойд Солонгос ОХУ-руу цэргээ илгээсэн гэх АНУ-ын мэдэгдлийг үгүйсгээгүй байна. Гэхдээ тэрбээр Пёнянтай хийсэн бие биеэ харилцан хамгаалах гэрээгээ хэрхэн хэрэгжүүлэх нь Москвагийн хэрэг хэмээн, барууны орнууд Украины дайныг хурцатгаж байна гэж шүүмжилжээ.
АНУ лхагва гарагт /2024.10.23/ анхны удаа Хойд Солонгос ОХУ руу цэргээ илгээсэн гэх асуудал дээр мэдэгдэл гаргасан. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ Украины дайнд байлдах зорилгоор БНАСАУ 3 мянга орчим цэрэг ОХУ-руу илгээсэн гэдгийг илтгэх баримт харсан гэсэн юм. Тэгвэл Путинээс нэгэн сэтгүүлч Хойд Солонгосын цэргүүд хөдөлж байгаа хиймэл дагуулын зураг дээр тайлбар өгөхийг асуужээ. Үүнд Путин “Зураг бол ноцтой зүйл. Зураг байна гэдэг нь ямар нэгэн зүйлийг илтгэж байгаа хэрэг” гэж хариулсан байна.
Тэрбээр нэмж НАТО-гийн офицерууд болон сургагч нар Украины дайнд шууд оролцож, хямралыг илүү хурцатгаж байгаа хэмээсэн юм. Путин ийнхүү Хойд Солонгосын цэргүүд ирсэн эсэхийг үгүйсгээгүй ч НҮБ-д Хойд Солонгосоос суудаг төлөөлөгч үүнийг үндэслэлгүй цуу яриа гэж үгүйсгэсэн байгаа.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шар чөтгөр үнэнд гүйцэгдэж байгаа нь тэр шүү дээ, 2022 оны 2 сард дайн хийхгүй гэсээр байгаад л гэнэдүүлж өөрсдийнх нь төлөвлөгөө ёсоор бол 3 өдрийн цэргийн ажиллагаа эхлүүлсэн, гэтэл одоо 3 жил болоод, аргаа бараад ардчилсан нэрт хойд солонгосоос үхдэл импортолж байна шд. Улсаа сөнөөж барууныханд тус хүргэж буй сайн чөтгөр ерөнхийлөгч шүү.
ХОХЬ ЧИНЬ ЭРГҮҮНҮҮДЭЭ ПУТИН ЯАХ НЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ УКРИАН УГААСАА ЯВУУРГҮЙ БОЛСОН БАРУУНЫХНЫ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН ТЭР МУУ МАНГАР БАЦААНД БҮХЭЛ БҮТЭН УЛС ОРНЫГ САМРАХ ЭРХ ХЭН ОЛГОСОН ЮМ.ЭНЭ ДАЙН ОХУ д АШИГТАЙГААР ЭРГЭЛЭЭ МОНГОЛ ҮХЭРНҮҮД ДУУГҮЙ БАЙ ТА НАР ЗҮГЭЭР Л ӨӨРСДИЙХӨӨ ДЭЭРЭЭ ЗАЙДАГНАСАН ҮХЭРНҮҮДДЭЭ ДАРЛУУЛААД ХЭВТЭЖ БАЙ ЭНЭ НЬ ТА НАРТ ӨЛЗИЙТЭЙ ЯМАР ИХ ОЛОН ДОЛООН ЮМ ХУЦАЛДАЖ БАЙДЫН
НАТО Украйны байлдаанд шууд оролцож байгаа биздээ. Хар хэрээ бие биенийхээ харыг гайхаад яахийн .
урвагч гар�##�тай фашист бандеруудад сатаны орнууд цэрэг техникээр тус�##�ж бхад яагаад ганцаараа байлдаж бгаа оросд тус�##�ж болдоггүй юм хуцваа
НАТО Оросын баруун хил дагуу олон мянган цэрэг, зэвсэг байрлуулж байхад дангаараа хилээ хамга�##�ах хэцүү болоод л хэлэлцээрт улсаасаа цэрэг авч бгаа, яагаад болохгүй гэж. УКРАЙНЫ ДАЙНД ОРУУЛАХГҮЙ БИЗ, ТЭДЖНТЭЙ ТЭДЖНГҮЙ ОДОО ОРОСЫГ СААТУУЛАХ ЦЭРЭГ УКРАЙНД АЛГА.