Улс төрийн мэдээ

Хуулийн төсөл: "Худал мэдээлэл"-ийг гурван янз байхаар ангилсан нь одоогийн нөхцөлийг дордуулжээ

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ХЗДХЯ-ны дэргэдэх ажлын хэсэг ажиллаж байна.

Хуулийн төслийг эхний байдлаар боловсруулаад буй бөгөөд, цаашид салбар, мэргэжлийн төлөөллийн байр суурийг тусгана гэж мэдээлсэн. Өнөөдөр 14.00 цагаас эрхлэгч, редакторуудтай хийх эхний уулзалт болно.

Сэтгүүлчдийн эрх чөлөөнд хамгийн тээг учруулдаг нь Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Худал мэдээлэл тараах" заалт юм. Юуг худал мэдээлэл гэж үзэх, түүнийг хэн тогтоох тодорхойгүй явдаг. Үүнээс үүдэж, сэтгүүлч эрүүгийн гэмт хэрэгтэн болдог.

Тэгвэл, шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөлд, "Худал мэдээлэл" гэдэг ойлголтыг дотроо гурван янз байна гэж задалжээ.

Тодруулбал,

4.1.3.“худал мэдээлэл” гэж үнэн бодит байдалд нийцээгүй мэдээлэл хамаарах ба түгээсэн зорилго, хор хохирлоос хамааран дараах төрөлтэй байна.

  • 4.1.3.а.”ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд үл нийцэх алдаатай мэдээллийг;
  • 4.1.3.б.”төөрөгдүүлсэн мэдээлэл” гэж нь бодит үйл явдалд тулгуурласан боловч тухайн үйл явдлыг хэт дэвэргэх, зарим хэсгийг тасалж авах, санаатайгаар буруу ойлголт төрүүлэхээр дутуу мэдээллэх зэргээр хувь хүн, хуулийн этгээд, байгууллага, улс оронд хохирол учруулах зорилгоор түгээсэн мэдээллийг;
  • 4.1.3.в.”хуурамч мэдээлэл” гэж хувь хүн, хуулийн этгээд, нийгмийн бүлэг, байгууллага, улс оронд хохирол учруулах зорилгоор санаатайгаар бий болгосон ор үндэслэлгүй худал мэдээллийг;

Харин "Худал мэдээлэл түгээсэн бол ийм хариуцлага хүлээлгэнэ" гэж заагаагүй байна. Тэгэхээр энэ хэсэг нь эргээд Эрүүгийн хуулийн 13.14-өөр зохицуулагдах бололтой.

Гурван төрөл болгочихоор "Худал мэдээлэл" гэсэн ангилалд багтах мэдээллийн тоо улам олширно. Үүнийг дагаад, Эрүүгийн хуулийн 13.14-өөр сэтгүүлчдэд гомдол гаргах тохиолдол ч ихсэх магадлалтай.

Харин хэн мэдээллийг худал болохыг тогтоох тал дээр зохицуулалт нэмээгүй байна. Салбарын өөрөө удирдах байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөлд урьдчилан хандаж, энэ талаарх дүгнэлт гаргуулж БОЛНО гэж л заажээ.

Г.САНСАРМАА


Өмнөх холбоотой нийтлэл:

Хуулийн төсөл: Хэвлэл, мэдээллийн байгууллагын санхүүгийн тайлан олон нийтэд ил байна - Eguur.MN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 30, 2024 12:05

Худ�##� мэдээлэл гэдэг чинь үнэн бодит байд�##�д нийцээгүй, бодит үнэнийг гуйвуулсан, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн болон бизнесийн нэр хүндэд х�##�дсан илт худ�##� мэдээллийг л хэлнэ. Түүнийг ш�##�гаж байгаа байгууллага л тогтооно ш дээ. Түүнээс биш МСНЭ дүгнэлт гаргаж тогтоох ёсгүй

55555
55555
10 сар 30, 2024 12:15

МЭДЭХГҮЙ ГЭХДЭЭ НЭГ ХЭСЭГ БОТ АВААД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН ТЭРИЙГ ОЛЖ ИЛРҮҮЛНЭ

Холбоотой мэдээ

Back to top button