Нийгэм мэдээ
Фото: Их говийн хамгийн том баянбүрд

Шар хулстай нь алтайн өвөр говийн хамгийн том баянбүрд. Амьтад ирж ундаадах дуртай уст цэг нь.
Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хамаардаг. Их говьд ихэнх ус хужир ихтэй, хүн уухад тохиромжгүй. Харин Шар хулстайд ирсэн байгаль хамгаалагчид усаа сая нэг дүүргэж авна. Ходоодонд сайн, хоолонд оруулдаг гэлцэнэ.
Говьд ус бол алтнаас үнэтэй зүйл. Харин их говийн хамгийн томоохон уст цэг учраас амьтдын хувьд диваажин нь гэлтэй. Үзэсгэлэн гоо нь ч төгс яриангүй юм.
Байгаль хамгаалагчид ноднин долдугаар сард, яг энд хоёр ширхэг мазаалай харжээ.
Шар хулстайн гоо төрх манай гэрэл зурагчин О.Улсболдын дуранд ингэж буулаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар үзэсгэлэнтэй юм бэээ
Сайхан эх орон минь эх дэлхий минь
Нарийн өвчинд нэн сайн рашаан энд байдаг.
Энэ сайхан Баянбүрдэд 2 уда очиж байлаа. Диваажин л гэсэн үг. Монгол орны байг�##�ийн сэдвээр бичдэг, сурв�##�жилдаг Эгүүр сайтынханд
т�##�архаж явдаг шүү. Сэтгүүлчид хандаж хэлэхэд амьд амьтныг ширхэг гэж тоолохгүй. Төдөн толгой, төдөн тооны гэж хэлнэ. 2 ширхэг маза�##�ай гэж ерөөс хэлэхгүй, 2 толгой, ядаж 2 тооны маза�##�ай гэж бичнэ шүү дээ.