Нийгэм мэдээ

Хүүдээ БЗС-аас 32 мянган ам.доллар олгосон П.Лхагвасүрэнд шүүхээс 1.6 жилийн хилийн хориг тавьжээ

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Түмэндэлгэртэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч БШУ-ны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг.

Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнгөрөгч 10 дугаар сарын 03-ны өдөр болсон бөгөөд шүүхээс түүнд "нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 1.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах" ял оноосон байна.

Холбогдсон хэргийг дэлгэрэнгүй тайлбарлавал, П.Лхагвасүрэн нь 2016 онд буюу тухайн санд захирал хийж байх үедээ өөрийн хүү Л.Түмэндэлгэрт 32,000 ам доллар буюу монгол мөнгөөр тооцвол 91.1 сая төгрөгийг олгосон юм. Тус зээлийг олгох үе буюу 2016 оны есдүгээр сарын 07-ны өдөр "The university of Technology Sydney” сургуульд суралцана хэмээн гэрээ байгуулсан ч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургууль болох “The university of New South Wales” нэртэй сургуульд суралцуулсан байна.

Үүгээр ч зогсохгүй тус зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг БЗС-аас авсан зээлээ төлөөгүй байхад нь буюу 2018 онд барьцааг нь хүчингүй болгож, түүнд эдийн бус давуу байдлыг бий болгосон нь баримтаар нотлогдсон байдаг.

-Охиныгоо зээлд хамруулахын тулд хүүгийнхээ зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгийг хүчингүй болгосон-

Эндээс тухайн барьцааны үл хөдлөх хөрөнгийг яагаад хүчингүй болгов гэдэг асуулт ургаж байна.

Үүнийг тодруулахад "П.Лхагвасүрэн нь дан ганц хүүдээ зээл олгоод зогсохгүй өөрийн охиндоо ч магистр, докторын хөтөлбөрт суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээгээр 48,000 ам долларыг БЗС-аас олгоод амжиж. Гэтэл тухайн зээлд хамрагдахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай болсон учир хүүгийнхээ зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас хүчингүй болгож охиныхоо зээлийн барьцаанд тавьж орхиж.

Энэ талаар шүүхэд“... Ер нь бол 2 нөхцөл байгаа, эгч нь суралцах болсон, тэнд барьцаа хэрэгтэй болсон. Хоёрдугаар нөхцөл нь энэ хүүхэд сургуулиа төгсөөд эх орондоо ирэх нь, ажиллах нь баталгаатай учраас энэ итгэл үнэмшилдээ тулгуурлаад барьцааг чөлөөлсөн. Эгчийнх нь зээл барьцаалахын тулд чөлөөлсөн" гэх мэдүүлгийг өгсөн байна.

-Хохирогч талаас ханшийн зөрүүгээс үүдэн 5,032 долларыг нэхэмжилсэн ч шүүх нэхэмжлэлийг буцаасан-

Тэгвэл шүүхэд татагдсан хэрэг болох 32,000 ам доллараа төлсөн эсэх нь анхаарал татна.

Энэ талаар хохирогч тал буюу БЗС-аас "Шүүгдэгч талын зүгээс өмнөх товлогдсон шүүх хурлын өмнө 91,178,880 төгрөгийг 32.000 ам доллар гэж тооцон шилжүүлсэн. Энэ төлбөрийг манай байгууллагын зүгээс бүрэн төлбөр барагдсан гэж үзэхгүй байна. Учир нь ханшийн зөрүүгээс үүдэн 5,032 доллар гарч байгаа. Үүнийг нэхэмжилж байна" хэмээсэн.

Гэтэл тухайн нэхэмжлэлийг шүүхээс "гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн өдрийн валютын ханшаар тооцон гаргуулах нь зүйтэй" гэж үзэж нэхэмжлэлийг буцаасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гол нь л төлүүл. Улсыг хохиролгүй болго. Авилгачин хулгайчууд ч адил. Жишээ нь Бадамжунайгийн улсад учруулсан нийт хохирол хэд вэ? Үүнийг л тэр этгээдээс бүрэн гаргуул. Капитал банк нийгмийн даатгалын 106 тэрбумыг идсэн. Гэтэл хохирол нь юу болж байна? Хохирол төлөхөөс өмнө Капитал банкны эзэмшигчийн хэргийг хаасан.

Yalta
Yalta
Reply to  Зочин

Uls baitaguai engiin kompanid hohirol uchruulahad l boon ym boldogshdee... Uls bolon zasgiin gazriin hamaaraltai bolhoor tolvvleed yalgvi vldeh ymuu bod222

БатБабат
БатБабат

Төлбөрийг заавал төлүүл

Зочин
Зочин

Цаазлаачээ хятад шиг хуультай болмоор бна гуйлагчингуудаа хөгжиж дэвшмээр бна хулгайчдаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр өрийг нь хэн төлөх вэ? Та төлөлцөх юм уу? Тэгнэ гэвэл би ч бас их мөнгө аваад үхмээр л байна шүү ккк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юун сүртэй юм. Тэрний хүү , охин хоёр Монголын л нэг иргэн шүү дээ. Бие биетэйгээ атаархах аас өөр чадах юмгүй тэнэгүүд

Зочин
Зочин

Энэ мэдээ үзээд байвал бухимдаж үхмээр юм аа. Ямар ч их хулгай хийдэг юм. Ямар ч их хачин болсон юм. УИХ 126 болоод улс орон бүр хямраад бна шүү.

БатБабат
БатБабат

Хилийн хориг хэрэггүй Өрийг нь албадан ТӨЛҮҮЛ !!!

Yalta
Yalta

Engiin ailiin hvvhed bsan bol 16n jiliin yal awna daa mongoliin huuli zasag iim shvv dee

Иргэн
Иргэн

Шүүхээс П.Лхагвасүрэнд Эрүүгийн хуульд заасны дагуу 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял ногдуулсан байхад О.Онон сурвалжлагчаа гарчгаа зөв бичнэ үү.

Зочин
Зочин

Хаха гоё гоё

Зочин.
Зочин.

Төрд гарч их мөнгө цохиод шоронд суухгүй, хохиролоо төлөхгүй, их эрхлэх юм аа! Даварсаар даварсаар ,,ДАВГЫН ОРОН ДЭЭР" гэдэг л болж байна. Хууль шударга алагчлалгүй байвал дээр юмсан.

Иргэн
Иргэн

МАН- гишүүд л энэ улс орныг цөлмөж бн шүү дээ!!! Энэ намыг Монголын хойч үе газрын хөрснөөс арчиж устгасан цагт Монгол улс хөгжих ёстой!!! Хулгайч луйварчидаа дүүрсэн МАХН сөнөтүгэй!!!

Зочин
Зочин

Лхагвасүрэн зөвхөн хүүхдээ биш танил тал томчууд их хурлын гишүүдийн авгай хүүхдүүдэд баруун солгойгүй зээл олгосон хүн харахад даруухан харагддаг маш зальтай нөхөр яваандаа ял нь нэмэгдэнэ зайлуул насаараа нэрээ хороллоо угаасаа зальтай нөхөр өрөвдөлтэй амьтад нэрээ бузарлаад дусах юмдаа.

Зочин
Зочин

Төлбөрөө төлөөд өргүй хохиролгүй болгосон юм байна шүү дээ.

Зочин
Зочин

Алсад суугаа ээжийг зохиосон хүн байна шүү дээ.

Зочин
Зочин

Энэрэнгүй үедээ монголын шүүх засаглал үнэхээр ардчилсан энэрэнгүй шүү. Тэгэхэд тэр муу хужаа нар 10 нугалж төлбөр тавиад төлж чадахгүй жаахан саатвал цаазалдаг.

Отгоо өвөө
Отгоо өвөө

Шагнал нь арай бага уу

Отгоо өвөө
Отгоо өвөө

Шагнааал нь арай бага уу?Төсвийн цөөвөрүүд

Мал
Мал

Бас л Көдөөний шаарууд энэ көдөөний күүрүүд улс орныг баллаж дуусссаааан яах гэж энэ күүрүүдээр дүүргээв дээ !!!

монгол
монгол

төлүүлсэн юм уу төлүүлээгүй юм уу сэтгүүлч нар тодорхой болгож чадахгүй арчаагүй сэтгүүлч нар

Зочин
Зочин

Гол нь төлүүлээч ээ. Тэрний хилийн хориг хэнд ямар хэрэгтэй юм?!

Зочин
Зочин

Аливаа албан тушаалаа ашиглан идэж

Өлзийт
Өлзийт

Аливаа албан тушаалаа ашиглан идэж
ууСан хэргүүдийг заавал эргэн төлүүлэх
Нь зөв.Улсын хөрөнгөөр тоглуулж болохгүй.

зочин
зочин

Иймэрхүү улсын хөрөнгийг албан тушаалаа ашиглаг өөртөө болон үр хүүхэддээ ашиглачихаад шүүхээс иймхэн ял авдаг. Энэ авилгачид хулгайчдыг ил болгож шүгэл үлээсэн сэтгүүлч ажлаа хийснийхээ төлөө 4,9 жилийн ял авч бна. энэ нь тэгээд шүүхийн шударга шийдвэр юм уу. ард иргэдээ баян ядуу, мөнгөтэй мөнгөгүй, эрх мэдэлтэй, мэдэлгүйгээр ялгаж бгаагийн тод жишээ биздээ. ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА АЖЛАА ШУДАРГА ХИЙГЭЭЧЭЭ!!! танай байгууллага бол авилгад автсан балиар газар

Зочин
Зочин

Муухай новшнууд юмаа. Эх хүнд л хатуу хандаж чадна л даа яана яанада монголчууд

Зочин
Зочин

Гэмт хэргийг өөгшүүлж байгаан бишүү. Ханшийн зөрүүг нь аваад хүү тооцож авмаар юм цайчихсан ширэн нүүртүүд тэнгэрийн гэсгээд хүртэнэ дээ

Талгат
Талгат

УИХ ын гишүүн асан Х.Баделханыг бас шалгаж, арга хэмжээнд оруулаад өг

Зочин
Зочин

Нөгөө шударга шүүх маань төсвиин 100 гаруй сая төгрөгииг албан тушаалаа ашиглан 2хүүхэддээ
өгчихөөд бүр барьцаа хөрөнгөө ч буцааж авсан байхад зорчих эрхииг хязгаарлах , албан тушаалыг 2 жил хасах шиитгэл өгдөг Энэ бол ямар шиитгэл болох юм бэ Нэг ёсоор энэ албан тушаалаа ашигласан хулгай бишүү

Холбоотой мэдээ

Back to top button