Нийгэм мэдээ

30,000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн барих тендерийг зарлаагүй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн жишигт хүргэнэ гэх асуудал дахин яригдаж эхэллээ. Тодруулбал, шинэ цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га газар дээр бүтээн байгуулах бөгөөд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай байх юм. Мөн онгойж хаагддаг дээвэртэй, доороо зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудалтай баригдахаар төлөвлөгдсөн. 

Энэ тухай гурван сарын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан, "Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард судалгааны ажлыг дуусгаж зураг төслийн тендерийг зарлахаар ажиллаж байна. Бид дэлхийд туршлагатай архитекторын компаниудын төлөөлөлтэй холбогдож хамтран ажиллаж байгаа. Дээрх байгууллагууд зураг төслийн тендерт оролцож эцсийн үнийг санал болгоно" хэмээсэн.

Энэ хүрээнд тендер зарлагдсан эсэхийг нягтлахад одоогоор зарлагдаагүй байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 19, 2024 13:55

Бидний нас гүйцэхгүй байхаа!

Холбоотой мэдээ

Back to top button