СПОРТ

Криминалистикийн шинжээч Б.Амарбаясгалан хутга шидэлтийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Беларусийн Минск хотод арваннэгдүгээр сарын 14-19-нд хутга шидэлтийн ДАШТ болж, манай улсаас эмэгтэй тамирчдаас Б.Амарбаясгалан, эрэгтэйчүүдээс Т.Энхтөгөлдөр, Г.Эрдэнэбилэг нар оролцлоо.

Улмаар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжээч Б.Амарбаясгалан эмэгтэйчүүдийн 4 метрийн зайн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь мөн энэ төрлөөрөө хүрэл медаль хүртэж байсан юм.

Харин эрэгтэй ангилалд өрсөлдсөн Т.Энхтөгөлдөр нь шагналт байр эзэлж, монголын баг нь нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, цом, өргөмжлөл хүртлээ.

Минск хотын хөнгөн атлетикийн олимпын бэлтгэлийн улсын төвд болсон энэ тэмцээнд есөн орны баг тамирчид Беларусь, ОХУ, Литва, Латви, Монгол болон бусад хэд хэдэн орны тамирчид оролцож, 34 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button