113-р сургуулийн багш: Удирдлагуудтай муудалцсанаас болж нэг багш халагдаж, анги нь тарсан

Баянгол дүүргийн 10-р хороонд байрлалтай 113-р сургуулийн багш болон удирдлагууд үл ойлголцсоноос болж аравдугаар ангийн нэг бүлгийг тараажээ. Улмаар багшгүй болсон сурагчид хичээллэх анги танхимгүй болж, хичээлдээ сууж чадахгүй байдалд хүрчээ.
Энэ талаар тус сургуулийн багш нартай холбогдож, тодруулахад, "47 багш нийлж удирдлагуудын зүгээс гаргадаг алдаа болон дарамт шахалтын талаар гомдол гаргаснаас болж нэг багшийг ажлаас нь хал, ангийг тараасан. Үүнээс бол аравдугаар ангийн нэг бүлгийн сурагчид сургууль дээрээ хичээллэх боломжгүй байдалд хүрээд байна. Манай сургуулийн гурван ээлжийг хоёр ээлж болгох явцад багш болон удирдлагуудын хооронд асуудал үүссэн" гэлээ.
Харин тус сургуулийн захиргаатай холбогдохоор залгахад, утсаа авсангүй.
Сургуульдаа сурах боломжгүй болсон сурагчидтай энэ асуудлын талаар холбогдоход, "Манай ангийг тараана гэсэн. Тэгээд багш маань ч байхгүй болчихсон. Одоо бид нар сургууль дээрээ ирсэн ч хичээлд суух боломжгүй байна. Цаашдаа бид яах билээ. Ямар нэгэн шийдэл ч алга" гэлээ.
Бид энэ асуудлын талаар тус сургуулийн удирдлагуудтай холбогдон дахин мэдээлэх болно.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургуулийн удирдлагын буруугаас 10-р сангийн хүүхдүүд хохирч бна. Ийм удирдлага байснаас байхгүй нь дээр. Сурган хүмүүжүүлэх албыг хувийн маягтай хэдхэн хүн шийдэж байгаа бол зөрчилтэй гсн үг. Ийм багш нар яаж хүүхэдтэй харьцах нь тодорхой. Сургуулийн удирдлыг бүрэлдэхүүнээр нь солих хэрэгтэй. Эрх мэдлээ гажуудуулж байгаа нь ёс зүйгүй үйлдэл бна. Хүүхэд хохирох ёсгүй.
УДИРДЛАГАА ШУУД ӨӨРЧИЛ....АРХАГ ХОГ БАЙЖ ТААРАА......ХҮҮХДИИН ЭРХ НЭГД.....
Мэдрэл муутай, зөвхөн БИ гэсэн олон захирлууд байдаг. Ер нь 5 жил ажиллуулаад болиулдаг болгох хэрэгтэй. Насаараа тэнд эзэн суучихсан, тойрон хүрээлэгчидтэй болчихсон даам гарсан захирлууд байгаа шүү.
Goyo sh de
Нам дагасан өлөн хулгайчуудын суганы үснүүд даам болчих юмаа.
ойлгосонгүй, яагаад багш нь хэний буруу, юунаас болсон нь хамаагүй удирдлагатайгаа таараагүй гээд халагдахад анги тарах хичээллэх байр танхимгүй болно гэдгийг,
Яамандаа эхлээд хандаач. ЕБоловсрол заавал олгох хуультай. Захирал өөрөө гэмт хэрэгтэн болно.
Яаманд хандах нэмэргүй. Сургуулийн удирдлага шүүмжлэл хүлээж авах чадваргүй учраас л ийм байдал үүсээд байгаа юм. Харин ч гүйцэтгэлийн үнэлгээгээр хариу бариад өгнө дөө ккк.
Анги тараах бол сурагчидад асар их муу нөлөө дагуулдаг. Олон жил нэг ангид сурчихаад өөр ангид адлагдах тал бий шүү.
Дүүргийн боловсролын хэлтэс ч юм уу газар гэж байгаа биз дээ, тэнд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй шүү дээ. Эцэг эхчүүд нь юугаа хийж байнаа.
Бүх шатаар явсандаа энэ сургууль
Энэ ЕБС-н захирлуудыг атестатчилалд оруулж ур чдварыг нь тогтоож баймаар юмаа.
Ямар ч чадваргүй бугшсан авгай нар хэдэн жил захирал хийгээд байгаад байх юм
Ийм юмны учир мэдэхгүй захирал байгаад байна гэжүү?!!! Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэлэг шүү. Бүх хариуцлагыг багш хүн биш захирал үүрдэг юм шүү махан толгойт захирал гуай!!!!!!!
1. Ер нь бол сурагчийн аюулгүй байдал чухал юм уу, багшийн ажлын байр чухал юм уу? багшийн хомсдолтой энэ үед багшид хаана ч ажил олдоно ш дээ. Тэгж л багш нь илүүдээд байдаг бол яах гэж шинээр багш аваад байдаг юм бол?
2. Цайны газрын стандарт чухал юм уу, суралцах анги танхимын хүрэлцээ стандарт чухал юм уу?? 2 анги хичээллэж байсан анги танхимаа цайны газрын өргөтгөлөөр ашиглаж цайны газрын стандартыг хангаад 3 ээлжинд оруулчихдаг. Багшийн орон тоо, анги танхимын хуваарилалтыг анхнаасаа зөв хийгээд өөрсдөө мэргэжлийн түвшинд багш нараа манлайлж ажиллах хэрэгтэй ш дээ.
3. Багшийг ажилд авдаг эрх бүхий хүмүүс нь удирдлагын баг өөрсдөө гэтэл багшаа сонгож чадахгүй чадваргүй, хариуцлагагүй хүмүүсийг сонгож авчхаад хуучин юм хийж байгаа багшаасаа нөгөө шинэ хүмүүсээ нэхээд дарамтлаад ажлаас нь гаргачихна. Миний зүгээс яагаад чадваргүй хариуцлагагүй багш авсан гэж хэлсэн гэхээр ажлаас гарсан багш нар “энэ сургуулийн удирдлагууд ёс зүйгүй үнэн” энэ тэр гэж бичихээр Сургалтын менежер, нийгмийн ажилтан 2 нь нөгөө багш нараа “та дипломгүй биз дээ”, “та ажлын байран дээрээ согтуу ирдэг биз дээ” гээд нөгөө хүнээ шантаажлах жишээтэй. Энэ утгаар нь чадваргүй, хариуцлагагүй гэдэг үгийг ашигласан болно. Энэ хэлээд байгаа багшаа өөрсдөө ажилд авсан шүү дээ.
4. Удирдлагууд нь өдөржингөө захирлынхаа өрөөнд цуглаад багш нарынхаа эсрэг баримт сэлтээ цуглуулж, багаараа нийлж хүнийг гарцаагүй байдалд оруулж үг хэлэхээр нөгөөхийг нь өөрийнх нь эсрэг ёс зүйгүй энээ тэрээ гээд нотолгоо болгоод авчихна. Багш нарынхаа бичлэгийг нууцаар хийсэн шиг ээ, ичихгүй тэр бичлэгээ ажлын групп дээр тавиад л. Өөр хэн нэгэн бидний эсрэг юм яривал ийм болгоно шүү гэж байгаа юм шиг, энд бас нийтлэг арга барил яваад байна аа даа, нэгнээр нь туг тахиж сануулдаг. Арга барилаа өөрчил л дөө, удирдлагын манлайлал гэдэг зүйлээ муу юман дээр гарамгай ашиглахын оронд мэргэжлийн өндөр түвшинд судалгаа шинжилгээнд суурилсан менежмент бодлого хэрэгжүүлж ажилла л даа. Яагаад болохгүй гэж!!
Ийм удирдлагаа хамгаалаад байгаа Нийслэлийн Боловсролын Газар-ыг үнэхээр ойлгохгүй байна.
Халагдсан багш ч яамандаа хандаж үзээд болохгүй бол шүүхдэнэ ! өөрөө юун дээр ч гарын үсэг зурж болохгүй. Өмгөөлөгч олж зөвлөгөө авсан нь дээр. Хүүхдүүд хүний эрхийн комисст хандаж болно.
Дураараа захирал бэ !!! Ажлаас нь халвал таарна намын хүн л биз !!!
Бүхэл бүтэн сургуулиудыг Увс, Ховдоороо ээлжлээд эзэлцэн байдын байналээ шүү.
Насанд хүрэгчдийн хэрүүлээс болж төрийн ажил зогсоно гэдгийг ойлгосонгүй!!! Тэр тусмаа хүүхдүүд сурах эрхээ хасуулж бн гэдэг БШЯ түвшинд яригдах асуудал бн!!
Захирлуудын дарамт шахалт маш хэцүү юмаа. БЗД- ийн нэгэн сургуулийн захирал хэдэн манаач нараа 2 хоног нойргүй дараалан гар гэж дарамталж гаргах юмаа.Ажилчдын эрх ашгийг хэн хамгаалдаг юм болдоо. Захирлуудыг солих хэрэгтэй
НАМ ДАГАСАН ЗАХИРАЛУУДЫГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ ИЙМ ЗАХИРАЛ НЭРТЭЙ НАМ ДАГАСАН ХУЛГАЙЧИД МАШ ОЛОН БАЙГАА
Bagsh er togtdoggvi gold ni hvvhdvvd hohirdog zahirald ni ih uchir bii
Хүүхдүүд хохирох ёсгүй.
захирлыг халж харуцлага тооцоочээ,бусармаг явдал бүр газар авлаа энэ улсад
Surguuliih ni ar taliih ni fasatiig ni idchihsen kkkk
Haa gazriin tsetserleg surguuli darga nar ni oorsdiin uzemjeer huniig dugnedeg bas bainga ajilchidadaa daramtalj baidag asuudal niitleg boljdee
АРЧААГҮЙ Л ГЭЖ ХЭЛНЭ .СУРГУУЛМЙН УДИРДЛАГУУДЫГ
Яам нь юу хийдэг бна аа.Бүр нэг идэж уухын донтой захирлуудыг халаачээ.СХД -н захирал эрхлэгч нар бол аймаар ашиг сонирхолтой ш дээ.Энх-ариун гээд захирал бна
Muu nam dagasan nohoinuud davarch bna daa. Buh salbaruud unaltand orson ni namiin tomilgoonoos uudeltei.
Сургуулийн удирдлагууд шүүмжлэлд дургүй. Алдаагаа засья гэж огтхон ч боддоггүй. Өөрсдийгөө нэг их өөгүй өндөг шиг л санадаг. Асуудлаа зөв шийдэж чадахгүй ийм удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах л хэрэгтэй.
Сургуулийн захирал гэж цүнх баригч чадваргүй хүмүүс томилогддог болсоноор олон чадварлаг багш нар хувийн сургууль руу явцгааж байна
Хүүхдүүд хохироохгүй шүү новшнуудаа албан тушаалын гол болсон юмнуудыг зайлуул
Ирээдүй үе хүүхэд залуус хохирох ёсгүй.Хүмүүсийн харилцаанаас болж..?!?!?!. Зөв зүйтэй шийдэлд хүрээрэй .Сайн сайхныг хүсье.
Сургуулийн захирал, сургалтын менежер 2 нь ямар хариуцлагагүй юм бэ Нэг багш өвдөөд акт авахад тэр өдрийн хичээлийг ямар нэг аргаар өөр багш ороод л хийдэг ш дээ. Багшаа халах асуудлыг хийхдээ сурагчдын хичээлийг яаж зохицуулах вэ гээд зохион байгуулалт хийнэ байгаадаа. Юу бодож байнаа!! Сурагчдынхаа өмнө нэр хүндгүй болжээ
Fuck you
Ёс зүй ярьсан, шаардсан ёс зүйгүй удирдлагууд сургуулийн нэр хүнд унагав бололтой. Бусдаас шаарддаг шаардлагатаа өөрөө нийцдэг бай. Хүндлэхгүй байна аа гэдэг чинь та хангалттай хүлээн зөвшөөрөгдөх ур чадвар, мэдлэггүй хүндлүүлэх юм хийгээгүй байна аа гэсэн үг. Удирдах, удирдуулах ёсондоо бай гээд багш нарыгаа дарамтлах, загнах, чанга орилж дайрснаараа удирддаггүй, хүндлэгддэггүй. Та зүгээр тухайн албанд байсныхаа л давуу эрхийг эдэлнэ. Таныг хүндлэхгүй ч албан тушаалыг тань хүндэтгээд дуугүй өнгөрөх багшаа харин та хүндлээрэй. Дардаг, дайрдаг арга барил ч ард хоцорсон шүү!
Сургууль, цэцэрлэгийн удирдлага гэж даам гарсан нөхдүүд байна даа, сурагчид хохирох ёсгүй, хонхны баяраараа хатуу үг хэлсэн охин үнэн хэлжээ
Z##l p###a iim bagsh baidgui ym muu al
Монгол улсын иргэний сурч боловрох эрх шууд зөрчигдөж байгаамуу тэгээд
Орчин үеийн хэлмэгдүүлэлт
МАН-н троллууд сандал зайдагнасны үр өгөөж энэ биз
Сургуулийн захирлыг үүрэгт ажлаас халах ёстой !!
Сурагчид багшдаа дасаж илүү ойр дотно байдаг болохоос захиралд дасдаггүй юм. Бүхэл бүтэн нэг ангийн хувь заяаг захирал шийдэж тараах нь буруу юм. Яаманд нь мэдэгдэж даруй арга хэмжээ авах хэрэгтэй!
Эцэг эхчүүд нь ямар арчаагүй юм хүүхдээ багшд нь даатгах болохоор хэнээс ч дутахгүй л байдаг байж ганц багшийн төлөө бүгдээрээ нийлж байгаа д заргалдахад яагаад амжилтанд хүрэхгүй гэж.
Margaan uuselee geed ajilaas n haldag n yamar tom hund surtal ve tsaana n olon huuhduud hohirch bn udirdlagad asuudal bgan tod bn shuu daramt bga bolhoor l argagui ajilaa orhihoos arga bhgui bsiin bolov uu gej harj bn
Udirdlagad asuudal bn huuhdd bagsh nar hohiroh n henii buruutaig l oloh heregtei
Удирдлагад их учир бдаг шүү, эцэст нь багш л бурууддаг. Багшийг нь буцааж аваачээ, хүний олон үрс хохирлоо
НАРАНБАЯР САЙД НЬ ЮУ Ч МЭДЭЭШҮЙ ХЭРЭГ ҮҮ
Зарим нэг Англи хэлний багш нар хүүхдийг зүй бус үгээр идэж хүүхдийг минь сэтгэл зүйгээр унагаж байна анхаарал хандуулж өгнө үү !!!!
Ямар сонин юм бээ? Наад ярилцалга өгөөд байгаа багш нар чинь өөрсдөө ёс зүйтэй хүмүүс үү? Үгүй байх дотор нь орж үзээгүй байж бас шууд тэрний буруу энэний буруу гэж болохгүй байх. Багш нар тэгүүл ёс зүйтэй байгаач мөнгө хураана, ажлын байран дээр архидана, хүүхдийн хоол гэрлүүгээ авч явна, төлбөртэй давтлага өгнө өөрсдөө бөөстэй ажил дээрээ бараа зарна, залуу багш нараа бараг л жагсааж бгаад дарамтлана муудалцсан үнэнг нь хэлсэн хүмүүсийг бөөгөөр хараана гэж орилоно, дуртай үедээ ажил таслана. Ажлын шаардлага тавьхаар дарамт мэтээр хүлээн авна.
Та өөрөө тэр үед нь байж харсан юм уу? Ангийн жирэмсэн багшруу нь орилж харааж хөөж байх үед нь та байсан юм уу? Эсвэл та энэ сургуулийн захиргаа өөрийгөө өмөөрөөд байна уу? Мэдэхгүй бол хуцаад дуугай явдаг цаг шүү хүү минь