Гадаад мэдээ

АНУ-ын Сангийн яам Газпромбанкны эсрэг шинэ хориг тавилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх жилийн нэгдүгээр сард албан тушаалаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө Украинд аль болох их тусламж илгээж, Москвагийн шинэ арга хэмжээ авахаар ажиллаж байна. Тэгвэл АНУ-ын Сангийн яам ОХУ-ын томоохон банкнуудын нэг болох Газпромбанканд шинэ хориг тавьж буйгаа пүрэв гарагт /2024.11.21/ мэдэгджээ.

Тэрхүү хориг дор Газпромбанк нь АНУ-ын санхүүгийн системээр дамжих ямар нэгэн эрчим хүчтэй холбоотой гүйгээг хийх боломжгүй болно. Мөн америкчуудтай худалдаа хийхийг хориглож, АНУ дахь хөрөнгийг нь царцаах юм. Газпромбанкийг Кремлийн эзэмшилд байдаг байгалийн хийн компани болох Газпром эзэмшдэг. 2022 онд дайн эхэлснээс хойш Украин тэрхүү банк дээр хориг тавьсан хоригоо чангатгахыг АНУ-аас хүссээр ирсэн байна. Газпром компани тэрхүү банкаар дамжуулж Европоос байгалийн хийн төлбөрөө авдаг юм.

Энэ шинэ хориг нь Байдены захиргаа АНУ-д үйлдвэрлэсэн ATACMS пуужингаар ОХУ-ын газар нутагт гүн цохилт өгөх зөвшөөрөл Украинд олгосноос хэдхэн хоногийн дараа зарлагдав. Мягмар гарагт /2024.11.19/ дайн эхэлсний мянга дахь өдрийн ойгоор Украин ОХУ-д ATACMS пуужингаар цохилт өгсөн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button