Нийгмийн

Өнөө шөнө Дундговийн нутгаар цас орж, шуурна

11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө болон, 24-ний өдөр Дундговь аймгийн ихэнх нутгаар цас орж, салхи баруун хойноос секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна.

Үүний улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ зорчиход бэрхшээлтэй болох тул,

  • Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
  • Төөрч, осгохоос болгоомжлох
  • Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангаарай гэж Дундговь УЦУОШТ-өөс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button