Нийгмийн

Өнөөдөр 16 настнууд ямар андгай өргөв

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойн өдөр 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж буй 870 орчим хүүхэд Иргэний андгай өргөлөө.

Иргэний андгай өргөх ёслол ийнхүү 22 дахь удаа, Төрийн ордонд зохион байгуулагдав.

Энэ жил 62 мянга 688 хүүхэд иргэний үнэмлэхээ гардаж байгаа аж.

Монгол Улсын Иргэний андгайд,

"Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,
Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг, хууль ёсыг чандлан сахиж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна" гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button