Нийгмийн

Г.Дамдинням: Манай нам алсын хараатай тулдаа АН-ын гуйлтыг хүлээж авлаа шүү

УИХ-ын чуулганаар "Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж сунгахаар тус төсөлд тусгасан. Хуулийн төслийг 82.5 хувийн саналаар эцэслэн батлав.

Эцсийн найруулга дээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэллээ.

Тэрбээр "Ардчилсан нам дотор даргын сунгаа үүсчхээд төвөгтэй байх шиг байна. Манай намд бол энэ хугацааг хойшлуулах ямар ч шаардлага байгаагүй шүү дээ. АН-ын гуйлтыг алсын хараатай тулдаа л хүлээж авлаа. Ер нь танай намыг олон зүйл дээр хүлцэж, тэвчиж байгаа шүү. Засагт хамтарвал хамтарсан шиг хамтраарай. Багахан эргэж бухаж дайраарай" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Донгосоорой, хулгайч минь... МАН-ын угаадсанд цадсан хулгайчийн уяа нь уртаджээ

Зочин
Зочин

Өөрсдөө хуулиа мөрдөхгүй юм бол ямар юмаа хийж хууоь боловсруулж бна гэж өч төчнөөн сая төгрөг авч, хэлэлцүүлж бна гэж жүжиглэж, баталлаа гэж худлаа юм хийж суудгийн. Өөрсдөө хуулиа мөрддөггүй юм чинь иргэдээс хууль мөрд гэж бүү шаардаарай. Захын панзчид наймаа үсэргэж бгаа юм шиг АН-ын гуйлтыг хүлээж авлаа ч гэх шиг хачин хачин юм яриад сууцгаах юм. Одоо тэгээд муу л бол хойд овоохой гэдэг шиг буруу муу юм бүхнээ Аян руу чихчихээд суудаг болж дээ. Амар амар. Ккк

Зочин
Зочин

энэ мэт боловсролгүй хөдөөний халтарууд толгой дээрээ гаргаад Монгол бүр дуусч байна дөө

Зочин
Зочин

Бас нэг ПОП нь дэндсэн Намын Улаан хамгаалагч Хурган Коммунист төржээ.

Иргэн
Иргэн

Ардчилсан нам, ардчилал 2-г сайхан тодорхой хэлжээ.

Холбоотой мэдээ

Back to top button