Утааны сонсголыг зохион байгуулна
Улаанбаатар хотын агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байгаа тул иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн сонсгол хийх санаачлага гаргаж, УИХ-ын "Д-Өргөдөл" цахим системд саналаа өгөхийг уриалсан. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд дээрх санаачлагыг гаргасан бөгөөд 73 мянган иргэн дэмжсэнээр агаарын бохирдлын талаар нийтийн сонсгол хийх боломжтой болсон байна.
Улмаар УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаанаас агаарын бохирдлын талаар сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгаад байна.
Уг байнгын хороо ирэх долоо хоногт хуралдах бөгөөд энэ үеэр ажлын хэсгийг байгуулах юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ он гарсаар угаарын хийнд хордож Яаралтай түргэн тусламжийн төвд хандсан дуудлага 2000 гаруй ирж, тусламж үйлчилгээ үзүүлсэн бол 40 гаруй иргэн амь насаа алдсан гэх тоон мэдээлэл бий.
З.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иймэрхүү олон хүний амьд явах эрх эрүүл мэндийг хөндсөн сэдвээр мэдлэг муутай төрийхөн ярилцаж байгаа нь үнэн жул харагддаг. Нарийн мэргэжлийн эмч нар туршлагатай мэргэжилтнүүд эрх зүйчид ярилцвал зүгээр шүү
Үхсэн баас хэнд хэрэгтэй сонсгол юмб
Shaagaad bai haana tiim utaa baina
Сонсгол хийх ямар учиртай юм нэмэртэй юм бол
2021 оноос өмнөх нь яасан юм.!!!!!!!...21 оноос үүсээд бүрхчихсэн юм уу.....Энхболд..................нартай заргалдаач
Сонсголоо Энхболд Бадамжун...........сумъяабазар хүртэлх хорлогчдыг шүүж нэхэл буулгаарай!!!! Тэдний хийсэн хорлол, дайсагнал