Үндсэн хуулийн цэц Нарансэвстэйн асуудлыг хоёр дахиж "мурилаа"
МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх" гэсэн заалт туссан.
УИХ-аар хэлэлцэн баталсан дээрх мөрийн хөтөлбөр дэх тус заалт бүхий хэсгийг Үндсэн хууль болон олон улсын конвенцуудыг зөрчсөн гэж үзэн, эрдэмтэд Үндсэн хуулийн цэцэд өгсөн юм.
Харин Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх эсэхээ шийдэх хугацаа энэ сарын 18-ны өдөр дуусгавар болоод байсан. Энэ хугацааг 30 хоногоор сунгасан ч сунгасан хугацаа дахиад дууслаа.
Үндсэн хуулийн цэц хариу өгсөнгүй.
Иймд анхлан цэцэд хандсан иргэн Т.Цэрэн өнөөдөр Үндсэн хуулийн цэцээс хариугаа шаардахаар болжээ. Тэр 10.00 цагт цэцийн байрны гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дуудав.
Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилд Нарансэвстэйн боомт оршдог. Албаны хүмүүс боомт нээхийн өмнө автозамыг дархан цаазат газраар дайруулалгүй тавьж, бэлтгэнэ гэж мэдэгдээд байгаа. Гэвч шугаман дэд бүтцийн зэрлэг ан амьтанд үзүүлэх нөлөө 100-200 км-т бий гэдгийг эрдэмтэд мэдэгддэг. Хэрэв ингэвэл мазаалай баавгай, хавтгай тэмээний цор ганц үлдэц нутаг, говийн экосистемийн үлгэр загвар, 1975 оноос хойш тусгай хамгаалалтад аван хамгаалж буй онгон байгаль бүхэлдээ эрсдэлд орох юм.
Энэ ч үүднээс УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцийн байгаль орчин, биологийн олон янз төрөл зүйлийг хамгаалах чиглэлээрх дотоод ба гадаад амлалт, бодлого чиглэлтэй зөрчилдөөд буй.
Мөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өргөдлийн хариуг 14 хоногт багтаан өгнө гэж заасан ч сунгах тухай зохицуулалт байдаггүй. Гэвчиг "Нухацтай судлах шаардлагатай" гэж дахин 30 хоногоор сунгаж, үүндээ багтаж ч хариу өгсөнгүй.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OILGOMJTOI ASAR IH BAYLAGIIN TULUU NAADUUL CHIN HUVI HUVIA BODOOD UNTAJ CHADAHGUI BAIGAA.ENE ULS ORONOO HURDAN TONOJ DUUSAAD ZAILAH SANAATAI HUMUUS IH BNA DA.
Үндсэн хуулийн цэц гэж ажил хийдэггүй, хийсэн болж харагдахыг хичээдэг,намчин ийм нэг байгууллага байх юм.
Өмнөх уурхайнуудаас ашиглаа МАНы .шуналтай хулгайчуудаа
Нарансэвстэйн боомтыг сэргээхгүй зам тавихгүй гэдэг хариуг цэц өгөх ёстой эсвэл цэц бүрэлдэхүүнээрээ огцрох уу ?
Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг АН-ын хүн хөө цөлдсөнөөс болж гацаанд орж бгаа юм. МАН-ын хүн санаачилсан бол өдийд ногоон гэрлээр л чааж өгчжаа гаа !