"Орано" групп 10 жилийн өмнө Монголд 1.2 сая еврогийн авлига "өгснөө" хүлээж, торгууль төллөө

Оноос өмнө ураны төслийг эхлүүлж, “Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газраар хэлэлцүүлнэ гэсэн чигтэй байна. Яг энэ үед давхцан, Францын шүүхээр төсөлд холбогдох авлигын хэрэг шийдэгдэж байх юм.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Францын “Арева” компани Монгол талын төрийн албан хаагчид авлига өгсөн гэх асуудал яригдаж байлаа.
Тэгвэл, арванхоёрдугаар сарын 2-нд Францын шүүх шийдвэр гаргажээ. Улмаар “Арева”, одоогийн нэрээр “Орано” групп 4.8 сая еврогийн торгууль төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Агуулга нь,
2013-2017 оны хооронд Монгол дахь уул уурхайн төсөлд холбогдуулж, төрийн албан тушаалтанд авлига өгсөн гэх асуудал.
Өдгөө “Орано” энэ асуудлыг хүлээн зөвшөөрчихлөө. Арванхоёрдугаар сарын 9-ний өдөр торгуулиа төлсөн талаар Францын “Le Monde” хэвлэл мэдээлжээ.
“Орано”-гийн хувьд “Бид үүсгэн байгуулагдсан цагаас хойш хууль дүрмийг ягштал мөрдөж ирсэн” гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Францын Авлигатай тэмцэх байгууллага 2015 онд мөхдөн байцаалт явуулж, “Eurotradia International” гэж компани 1.2 сая еврогийн шилжүүлэг хийснийг тогтоосон юм. Тус компани Монголын эрх баригчидтай тодорхой хэлцэл хийхэд нь туслахаар, “Арева”-тай нийт 4 сая еврогийн үйлчилгээний гэрээ байгуулсан байдаг юм байна.
Энэ хүрээнд дээрх 1.2 сая еврог “Eurotradia International” Монголын нэр бүхий бизнесмен рүү гэрээ байгуулан, шилжүүлж. Харин тухайн бизнесмэн хэлцэлд ямар ч оролцоотой байгаагүй нь хожим тогтоогдсон байна. Гэхдээ мөнгө Монголын төрийн өндөр албан хаагчид очжээ. Очоод, 80 хувь нь үл хөдлөх хөрөнгө болсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон аж.
Мөн дахиад хоёр дахь төрийн албан тушаалтан бий бөгөөд, тэр нь 251.6 мянган ам.доллар авсан гэх.
Дээрх үйл явцаас “Арева”, одоогийн “Орано” групп шууд авлига өгөөгүй, гэрээ байгуулсан “Eurotrade Internional” компанийн мөнгө л “замдаа” буруу хүнд очсон гэж ойлгогдож байна. Гэхдээ “Орано” үүнд хариуцлага хүлээхээ мэдэгдчихлээ.
Харин дотоодод өрнөж байсан үйл явцыг нэхэн санавал, 1.2 сая еврогийн “эзэн” олдож байгаа юм.
Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг нэрлэхээр байна. Түүнийг “Арева”-гаас 1.2 сая еврогийн авлига авсан, түүгээрээ хэд хэдэн орон сууц худалдаж авсан гэж АТГ-аас шалгаж байсан ч ял хүлээлгүй өнгөрсөн юм.
Гадаадын хэвлэлд мэдээлснээр, авлигын мөнгө 2014 онд шилжсэн. О.Эрдэнэбулган 2012-2014 оны хооронд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан юм.
Хамгийн эхэнд дурдсанчлан, “Орано” групптэй оноос өмнө багтаж хөрөнгө оруулалтын гэрээг зурахаар Засгийн газар ажиллаж байна. Иймд хоёр талаас өмнөх муу түүхээ цэвэрлэж, цэгцэлж авахаар хөдөлсөн байх магадлал харагдаж буй. Иймд ч яг давхцаж, 2014 оны асуудалд “Орано” хариуцлага хүлээж, хариуцлагатай компани гэдгээ илэрхийлж байх шиг.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алтанхуяг гэж шунахай этгээдийн балаг дуусахгүй юм аа, Эрдэнэбулган чинь бас Алтанхуягийн цүнх баригч байсан ш дэ. Дахиж ийм улсыг төрд бүү ойртуул.
Увсынхныг
T1 минь эрдэнэбулган чинь МАН-ых
Хулгайч сү.батболдын Америк дахь хоёр үнэтэй орон сууцыг яасан бол? Чив чимээгүйхэн л болоод байхийм?
Тийм юм бхгүй ээ Женко л гүтгэж л бхгүй юу.
Оранагийн авилга л ийм байгаа юм чинь Оюу толгойнх бол бүр лааж байгаа даа
Авилга өгснөө хүлээн зөвшөөрсөн компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах биш хөөж зайлуулах ёстой биш үү
Манай ширмэн нүүртүүд хөдлөхгүй ээ. Яах ч үгүй. Манай ширмэн нүүртэй баатрууд дэлхийн ямар ч том пүүсийг ажиггүй онхолдуулна.
Н, Алтанхуяг саяхнаас намайг оролдвол цуг унаж үхэнэ шүү гээд байгаа ийм учиртай луйварчин, авлигач байж!!! Хонины арьс нөмөрсөн Н, Алтанхуяг гэдэг чинь УВС- сайн эрсийн үр удам гэж байна шүү!!!
авилга авсан манай дарга одоо хаана байгаа юм бэ? түүнийг олоод тухайн үед авсан авилгын талаар хэрэг үүсгээд АТГ ажиллах ёстой юм биш үү??
О. Эрднэнэбулган гэж увсын гаралтай аав нь гэж Зоос гоёлын компанийн захирал байсан Оюун гэж эм нэртэй эр байсан бас сайхан луйварчин л байж ээ хөөрхий дөө зайлуул
Уран ухах ашигтай гээд бүх мэдээллийн хэрэгслээр суртачлаад байдгын мэдээж авилгал ард нь бж монголд ашигтай байна гэж бхгүйлдээ
Нохойн баас Францын орона гэх хулгайч авилагч компанийг Монголоос уран олборлуулахгүй нүдээд хөөгөөд гарна . Монголын уран хөрсөндөө байж байг .Цаг нь болохоор Монголчууд өөрсдөө уранаа ашиглана .Монголын Одоогын хулгайчид бас л авилага авч ураныг францруу үнэгүй шахам гаргах гэрээ хийсэн.Орано Монголоос уран горьдох хэрэггүй ээ цөм цохиулаж хөөгдөж гарна .
Хүрэлсүх л Францтай. Сүжрээд байгаа шүү дээ .
мөхдөн байцаалт явуулж,
Сонгуулийн өмнө МАНд 400гаран сая евро өгч уран авах болсон гэсэн дээ
Авлига өгснөө хүлээчихлээ, опоо моноолд хэн авсныг тогтоогоод шийтгэх хэрэгтэй
Авилга өгнө сүүлд нь хэн авсаныг зарлана шантаажилж байгаад дараагийн шат руугаа авирна энэ францууд колони улсууд дээр туршиж байсан олон зуун жилийн аргатай биз.
Nyamdorj hulgaich khaitsaalsan
Өчүүхэн жижиг мөнгөний хээл хахууль авилгаар Бүхэл бүтэн монголы улсын ард түмний хувь заяаг шийдэж бна даа эд нар хамгын аюул нь эдгээр гадны хөрөнгө оруулагч луйварчдад ихэнх ашигаа өгөхөөр гэрээ хэлцэл болчих юм Оюутолгой гэрээ бол луйварын гэрээ маш том дэлхийд мянганы луйвар нэртэй бичиж яарьдаг болсон . Энэ луйварын гэрээг одоо гадныхан загвар гэрээ формул болгоод бгаа нь аймшиг бна . Дээр нь юм мэдэхгүй улсуудаар бүү гэрээ хийлгээч тэд нарыг чинь дорхноо толгойг нь угаагаад ичээгээд бна нөгөөдүүл нь нэрэлхээд ичээд юм мэддэг дүр эсгээд гадныханы аманд унаж бна
Авлига авсан хулгайчуудыг ил болгож зарлахгүй юм бол ямар хэрэг байна.
Зарласан байна дэд сайд
Асан Оюуны Эрдэнэбулган гэнэ
Авилга "өгснөө" гээд хашилтанд хийчихээр чинь одоо өгөөгүй гэсэн утга илэрхийлнэ шүү дээ ! Авилга өгөө гүй байхад нь гүтгэсэн юм бна, өгөөгүй нь тогтоогдсон учраас ингэж ёгт утгаар илэрхийлжээ л гэж ойлгогдож бна шүү дээ !!!
Нэр дурдахгүй битүү хатуу нийтлэлээр ард түмний тархи угааж яах нь вэ дээ.
МАН удам дамжисан хулгайч луйварчид увсаараа далимдуулж АН хүртэл шургалсан энэ бол Алтанхуягын цэвэр хариуцлагагүй нутагхархаж бж ийм асуудлыг МАН үе дамжсан хулгайчыг АН д оруулж хулгай хийлгэсэн.Оюун бол ясны коммунист МАН боловсон хүчин нь байсан юм шүү. 1997 онд Оюун энэ хулгайчаас арай хийж Зоос гоёлыг салгаж авч байсан юм шүү дээ.
Манай Монголчууд гадаадуудтай хамтарна бас уурхайгаа зарна тэгээд араас нь тагнуулынхан болоод МУ-ын засаг захиргаа томчууд нь авсан уурхайгий нь цуцалсан гээд хохироод байгаа нь бас олон л сонсогдох юм байна лээ. Монголын хууль татварын орчин бол сайн харин хөшигний араар өөрсдөө муухай зүйл хийдэг юм уу даа.
Odoo ch ene uran geed tusul avilga deeguur humuus oroltsoj baigaa atg tag tagnuul ch es erinhiilugch nariin daramtand ba terbumaar avilga tiim bish bol hoich eydee gai barihgui
Хулгайч Алтанхуягийн хийсэн юм
Yooooo Orano orj ireed uraanin bas tsulmuud garan yg Oyutoilgoin gereel bolno yaan daa yaaan Monholchuud bosood bugdin shorond hataaj chadahgui ym bhdaa .
Эд нар бол өөрсдөд нь ямар ашигтайг л харахаас бусдыг үхэж сөнөж байсан ч тоохгүй тийм л улс Хөгжсөн гэдэг орнууд ийм л байдаг.
ene yag afrikiin chadiin jishee baina. chad bolhogjij baigaa oron erh barigchdiin avilgaar hudaldaj avaad oort ashigtai geree hiigeed olon jil yavsan uls bolood ard tumend tuich ashig baihgui. yag manai oyutolgoi shig. chadiin eh oronch tsergiinhen ard tumenteigee negdej tedniig hooj gargasan harin daraagiin kompani medeej ashigtai sanal tavival orj irne.tiim uchraas bid ene avilgiin asuudaliig 1 tiish shiideh heregtei.tegehgui bol manai erh barigchid bidniig shunalaasaa bolj hudaldan mon 1997 onii ashigt maltmaliin huuliig huchingui bolgoh hregtei.uchiran ene huuli gadnii zahialga sanhuujilteer hiisen huuli!!!
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг, мөн нөгөө авгайг АТГ татаж дахин хэрэг үүсгэн шалгахыг ЗГ, Прокурор, АТГ д ард түмэн шаардаж байна.