Нийгмийн

"Эрдэнэс оюу толгой" ХХК 9 компанийн 30 ажилтанд сургалт зохион байгуулав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэх ажлын хүрээнд нэгдлийн бүрэлдэхүүн 9 компанийн 30 ажилтан “Нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, туршлага солилцох сургалт”-д хамрагдлаа.

”Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу Толгой” ХХК хамтран Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу Толгой” ХХК-ийн уурхайн талбарт сургалтыг зохион байгуулав. Нэгдлийн эрсдэлийн удирдлагын төлөвшлийг батжуулах, ахиулах зорилготой энэхүү сургалтаар “Оюу Толгой" ХХК-ийн эрсдэлийн удирдлага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хэрэгжүүлж буй сайн туршлагаас суралцаж, ил болон гүний уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button