Нийгмийн

Удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн

2024.12.17 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН
НЭГ ЦАГААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 08.37-17.00

Аргын тооллын 12 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 17, Өглөгт охин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:37-17:00. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Budragchaa
Budragchaa

Udur garigaa meddeggui Eguuriinhen?!?

Холбоотой мэдээ

Back to top button