Гадаад мэдээ

АНУ-ын томоохон компаниуд Трампын тангараг өргөх ёслолд хандив өгсөөр байна

АНУ-ын томоохон компаниуд ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолд хандив өгсөөр байна. Тэгвэл хамгийн сүүлд “Uber Technologies” болон тус компанийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи тус бүр Трампын тангараг өргөх ёслолд 1 сая ам.доллар хандивлажээ.

Ийнхүү “Uber Technologies” компани сонгуульд ялалт байгуулсан Трампын захиргаатай эерэг харилцаа тогтоохыг эрмэлзэж буй хэд хэдэн томоохон компанийн жагсаалтад нэгдлээ. Өмнө нь “Meta”болон “Amazon” компани тус тус Трампын тангараг өргөх ёслолд 1 сая ам.доллар хандивлана гэдгээ мэдэгдсэн юм. Мөн “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман 1 сая ам.доллар хандивлахаар төлөвлөж байгаа гэдгийг тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button