НийгмийнУлс төрийн мэдээ

О.Алтангэрэл: Цаашид жагсаал, цуглаан хийхээ зөвхөн мэдэгдэнэ, зөвшөөрөл хүлээхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр мэдээллийг танилцууллаа. Энэ үер Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Монгол улсад хүний эрхийг хангах Үндэсний II хөтөлбөрийг танилцууллаа. Хүний эрхийг хангах II хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрэээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан төслийг ХЭҮК-т уламжилж, Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан УИХ-д өргөн барих шийдвэр гаргалаа.

Мөн өнөөдрийн хүний эрхийн төлөв байдалтай холбогдуулан нэлээд чухал шийдвэрүүд гарлаа. Үүн дунд хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Мөн жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хэлэлцлээ. Хуучин бол жагсаал цуглаан хийх журмын тухай хууль гэж нэрлэж байсан. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Хүний эрхийн нийт 10 хуульд орох өөрчлөлтийг хэлэлцлээ.

Дээрх хөтөлбөр хэрэгжиж, хүний эрхийн тухай багц хууль батлагдах юм бол сүүлийн жилүүдэд тогтмол ухарч байгаа Монгол улсын хүний эрх, эрх чөлөөний индекс урагшлах, иргэн хүн өөрийн эрх чөлөөгөө хууль эрхзүйн хүрээнд баталгаатай эдлэх нөхцөл үүснэ гэж үзэж байна" гэлээ.

Мөн сэтгүүлчдийн асуусан асуултын дагуу,

"Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд зургаан хуульд өөрчлөлт орохоор байна. Төрийн болон албаны нууц, зөрчлийн тухай хууль зэрэгт дагалдаж өөрчлөлт орно. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль байна. Өнөөдөр жагсаал цуглааныг бүртгүүлнэ гэдэг. Бүртгүүлээгүй бол хууль бус гэж үздэг. Бид энэ тогтолцоог халж байгаа. Жагсаал, цуглаан хийхээр бол 48 цагийн өмнө л мэдэгд. Энэ мэдэгдлийг хүлээж авна уу, үгүй юу, бүртгэхгүй байна уу хариу хүлээх шаардлагагүй. Олон улсын нийтлэг жишиг. Цагдаагийн байгууллага аюулгүй байдал, хамгаалах чиг үүргээ л биелүүлнэ.

Жагсаал цуглааныг албадан тараахад улс төрийн албан тушаалтан биш төрийн жинхэнэ албан тушаалтан үүрэг гүйцэтгэхээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Харъяа нутаг дэвсгэрийн тамгын газрын дарга нь цагдаагийн байгууллагын саналыг үндэслэж албадан тараах шийдвэр гаргахаар хэлэлцсэн.

Хүний эрхийн тухай багц хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд бид олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан. Өнгөрсөн 23 жилийн турш ХЭҮК-оос УИХ-д хүргэж байсан тайлан илтгэлийг үзсэн.

Хэвлэлийн эрх чөлөөний хууль нэлээд өөр болсон. Анхны хэлэлцүүлгээр шүүмжлэлд өртөж байсан байх ёсгүй гэж үзсэн заалтуудын 90 орчим хувь нь өөрчлөгдсөн. Урьд нь ганцхан МҮОНРТ-ийн сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй байсан бол одоо сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид эх сурвалжаа хамгаална гэж орсон. Анхны төсөл дээр эх сурвалжаа хамгаалахдаа гагцхүү шүүх дээр очиж энэ асуудлаа шийдүүлнэ гэж байсан бол одоо шүүхийн асуудлыг хассан. Ер нь сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй.

Илт худал мэдээлэл тараах эрүүгийн хуулийн гэмт хэрэг байдаг. Худал мэдээлэл, илт худал мэдээлэл гэдгийг хэн ч ялгадаггүй. Үүнээс болоод асуудал үүсч байсан. Илт худал мэдээлэл гэдэг юу болохыг энэ хуулиар нарийвчилж өгсөн. Өөрөөр хэлбэл бодит байдалтай нийцэхгүй байгаа эндүүрсэн ташаарсан энэ олон мэдээллийн урсгалаас сэтгүүлчийг хавтгайруулж ял шийтгэл оноодог байдлыг энэ зохицуулалт багасгана гэж үзсэн" гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗИА БАЯРАЛЛАА САЙДАА ЖАГСАНАА ЭНЭ ЗАСГАА ТҮЛХЭН УНАГААЖ ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ ЭХ ОРОНЧДОО ДЭМЖИН ДЭЛГЭРҮҮЛЬЕ АРАЙ ХЭТЭРЛЭЭ ЦАХИЛГААН ДУЛААН МАШИНЫ ТАТВАР ЗАМ АШИГЛАСНЫ ТАТВАР ГЭЭД АЛИНГАА АЛДЛАА ДАА МИНИЙ МОНГО

Зочин
Зочин

Маш зөв

Зочин
Зочин

Маш зөв

Зочин
Зочин

чи л шантаажлуулна биз

Зочин
Зочин

Харъа газрын гэхээр Гянбактер төлгөн коммунисттэй зөвүилцөж байж тараана гэсэн згүү

Зочин
Зочин

Mash zuv hariu uguh gej dulegneldeed . Suhbaatariin talbai ard irgediin evlelden negdej uzel bodol bolohgui butehgui baigaag turiin uil ajillagaag shuumjleh talbai irgediin.

Зочин
Зочин

Тиймшүү
Жагсаал цуглаан хийхэд зөвшөөрөл авна гэдэг угаасаа утгагүй. Хүчээр ард түмний амыг барих гэсэн нэг хэлбэр

Холбоотой мэдээ

Back to top button