Гадаад мэдээ

Трамп Панамын хоолойн удирдлагыг буцааж авна гэж сүрдүүллээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ням гарагт /2024.12.22/ Панамын хоолойн удирдлагыг АНУ буцааж авна гэж сүрдүүлжээ. Тэрбээр Панам улс тэрхүү сувгийг ашигласны төлөө өндөр төлбөр авдаг гэх шалтгаанаар ингэж сүрдүүлсэн байна. Трамп Аризона мужид цугларсан дэмжигчидтэйгээ уулзах үедээ тэрхүү сувгийг буруу гарт оруулахгүй хэмээн БНХАУ нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулсан юм.

Тэрбээр “America Fest” нэртэй тус арга хэмжээний үеэр “Панамын хоолойн талаар сонссон хүн байна уу? Яагаад гэвэл биднийг бусад газар луйварддаг шиг Панамын суваг дээр ч луйвардаж байна” гэсэн аж. Трамп нэмж “Сувгийг Панам болон Панамын ард түмэнд өгсөн. Гэхдээ үүнд заалт бий. Хэрвээ энэхүү сайхан сэтгэлийн өглөгийн ёс суртахуун болон эрх зүйн зарчмуудыг мөрдөн дагахгүй бол бид Панамын сувгийг бүхэлд нь, хурдан, ямар нэгэн асуулт асуулгүй буцааж өгөхийг шаардах болно” хэмээсэн байна. Тэрхүү арга хэмжээний дараа “Truth Social”-д “АНУ-ын сувагт тавтай морил” гэж бичжээ.

Ням гарагийн /2024.12.22/ үдээс хойш Панамын Ерөнхийлөгч Мулино мэдэгдэл гаргахдаа Панам тусгаар тогтнолоо хэлэлцэхгүй, БНХАУ нь сувгийн удирдлагад ямар ч нөлөө үзүүлэхгүй хэмээсэн юм. Мөн тэр суваг ашиглалтыг төлбөрийг зүгээр л тогтоосон зүйл биш хэмээн хамгаалсан байна. Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button