УРЛАГ

ФОТО: “Монголын нэг өдөр”-өөс сэдэвлэсэн 21 метр урт “Дэлхийн нэг өдөр”

“Дэлхийн нэг өдөр” гэдэг монгол зургийн томоохон бүтээлийн эскиз судалгаагаа 1998 оноос эхэлжээ. Эскиз боловсруулах явцад дэлхийн улс үндэстний газарзүйн байрлал, амьдралын орчин нөхцөл, уламжлалт ёс заншил зэрэг онцлогуудыг судлах зорилгоор танин мэдэхүйн ном сэтгүүл цуглуулан мэдээлэл авч байсан ба орчин үеийн цахим сүлжээний ачаар илүү ихийг мэдэх боломжтой болсон нь уг бүтээлийг хийхэд маш их давуу талтай байсан байна.

Уг бүтээлийн гол онцлог нь манай цэнхэр гариг дээр оршин байгаа хүн төрөлхтөн, амьтан ургамал болон байгалийн онцлог шинж чанар зэргийг газар зүйн байрлал, улс үндэстнээр нь нэг хавтгайд багтааж зурснаараа онцлогтой.

Энэхүү бүтээлийг туурвихад зураач С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар багшийнхаа бүтээлийг хийхэд туслах саналыг баяртай хүлээн авч 2007 оны сүүлээр Зохиогч зураач Н.Сэргэлэнгийн эскиз судалгааны дагуу зургаа эхлүүлжээ.

Бүтээлийг нийт арав гаруй жилийн хугацаанд зурж гүйцэтгэсэн бөгөөд сүүлийн гүйцэтгэлийн ажилд Зохиогч зураач Н.Сэргэлэн таван жил орчим хугацааг зарцуулан 2019 оны намар бүрэн дуусгажээ.

Бүтээлийн урт 21м, өргөн 2.5м нийт 52.5 м2 талбайтай цардмал цагаан даавуун дэвсгэр дээр гуаш усан будгаар монгол зургийн арга барилаар зурж гүйцэтгэсэн хамгийн том хэмжээний зураг юм.

Мөн зурагт өгүүлэгдэх маш олон тооны дүр дүрслэлүүдээрээ онцлог бөгөөд танин мэдэхүйн ач хобогдолтой бүтээл болсон аж. Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн улсуудын төрийн далбааг ордны хамтаар газар зүйн байрлалаар нь дүрслэхдээ эргэн тойронд нь ахуй амьдралын онцлогууд, уран барилга байгууламж, ан амьтан, байгалийн үзэгдэл зэргүүдээс багтаан нийт 5000 гаруй дүр дүрслэлийг монгол зургийн нарийн арга ажиллагаагаар зурж гүйцэтгэсэн нь дэлхийн дүрслэх урлагт “Монгол зураг” хэмээх өөрийн өвөрмөц хэв шинжээрээ хүлээн зөвшөөрөгдсөн өнө эртний урлагийн нэгэн төрлийг бататган тунхаглах болон танин мэдэхүйн өндөр ач холбогдол бүхий бүтээл болсон юм.

Тус бүтээлийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 12 дугаар сарын 22-нд нээлтээ хийлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ард
ард
12 сар 23, 2019 16:52

Иим нуршуу,нүд эрээлжилсэн б�##�ай юм хиигээд яадаг бнаа. хайран цаг хугацаа. Хүүхдиин номны зургиин эвлүүлэг шг л харагдаж бна. Монгол зураг гдэг чинь зөвхөн Монголчуудад зориулсан, монгол ахуй, монгол донж төрх гд хаана ч давтагдашгүй гайхамшигт уран гоё дүрслэлтэй, монгол сэтгэлгээт урлаг бдаг бш блүү. Монголын нэг өдөр бл үнэхээр гайхамшиг. Монгол урлагииг дэлхиид тамг�##�сан гж би боддог. Дэлхиин нэг өдөр гхээр нэг л бууж өгөхгүй бна. "Монголын нэг өдөр" зургииг брэндээр нь цор ганцаар байлгах хэрэгтэй.

Зочин
Зочин
12 сар 25, 2019 20:42
Reply to  ард

chamaar zaalgahinmu aril ahahaha

Холбоотой мэдээ

Back to top button