УРЛАГ
ВИДЕО: “The Hu” хамтлагийнхан “Google”-ын ярилцлагын шоунд оржээ

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй “The HU” хамтлаг АНУ дахь аялан тоглолтоо дуусгаад эх орондоо ирээд байна. Тэд ирэхээсээ өмнө Гүүгл компанийн байранд очиж “Talks at Google” шоунд нь уригдан оролцсон нь арванхоёрдугаар сарын 19-ний өдөр албан ёсны юүтүб сувгаар нь цацагдсан байна.
Тэд ярилцлагад монголоороо ярьж, орчуулагч тэдний үгийг англи хэлнээ хөрвүүлжээ. Ингэхдээ Монголын соёл, уламжлал, урлаг, хөгжмийн зэмсгүүд, Чингис хааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, амьд тоглолтоо үзүүлсэн байна.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.