Нийгмийн

Ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган зарлах чигтэй байна

126 гишүүнтэй анхны парламент намрын чуулганаа өнгөрсөн долоо хоногт хаалаа.

Тэгвэл, Цагаан сарын амралтыг сунгах болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэг асуудлыг шуурай хэлэлцэхээр, ээлжит бус чуулган зарлах чигтэй байгаа.

Одоогоор энэ талаарх албан бичиг хүргэгдээгүй ч улс төрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногтоо яригдаад амжсан юм.

Цагаан сарын амралтыг 5-10 хоног болгох тухай асуудлыг Засгийн газар лхагва гарагт хэлэлцэнэ. Харин УДШ-ээр Хөгжлийн банкны хэргээр гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэхгүй сар гаруй болж байна.

Үүнийг ээлжит бус чуулганаар авч үзнэ гэгдээд буй.

УИХ-ын тухай хуулиар, Ж.Бат-Эрдэнэ даргатай Төрийн байгуулалтын байнгын хороо Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэх заалттай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button