Нийгмийн
Хошорюү С.Бямбасүрэн Хацү Башёд түрүүлж, ёкозүна болох болзлыг хангалаа

Мэргэжлийн сүмогийн Хацү Башё өндөрлөлөө. Үүнд озэки Хошорюү С.Бямбасүрэн түрүүлж, хоёр дахь түрүүгээ авсан байна. Ингэснээр тэрбээр ёкозүна цол хүртэх болзол хангаад байгаа юм.
Озэки Хошорюү С.Бямбасүрэн нь Асашёрюү Д.Дагвадоржийн дүү юм. Тодруулбал, Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү билээ.
Асашёорюү ч өнөөдрөөс яг 20 жилийн өмнө Хацү Башёд түрүүлж байжээ.
Озэки Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох эсэхийг зөвлөл хуралдаж, тун удахгүй шийдвэрлэх юм байна. Тэрбээр өнөөдөр хоёр удаагийн нэмэлт барилдаанд хоёуланд нь давжээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
amjilt
mash saixan bn
bertel gemtelgui 10 turuulj ikh ekozuna bolooroi
Спорт бол хувь хүний хобби. Японы үндэсний бөхийн аварга гэдэг тивийн улмаар дэлхийн аварга гэсэн үг биш.
Аварга болох болоогүй ээ. Хэнд ч хамаагүй уначих юм байна шүү дээ.
Энэ муу аралын барилдаанд монгол хүнийг барахгүй ю м одоо болимоорор