НИЙГЭМ

Иргэд: Хаврын морин уралдааныг сэргээж болохгүй

Хаврын морин уралдаан хийхийг шаардсан "Морьтон" жагсаал өнгөрсөн амралтын өдрөөр буюу /2025-01-25/-нд төв талбайд болсон. Улмаар тус уралдааныг сэргээх эсэх асуудал хөндөгдөж, олны анхаарлын төвд ороод буй.

Энэ талаарх иргэдийн байр суурийг тодруулан хүргэж байна.

-Өвөл, хаварт морь уралдуулна гэдэг бүтэшгүй зүйл. Хүүхдэд эрсдэлтэй, моринд халтай-

Иргэн Лхагвасүрэн: Миний хувьд хаврын морин уралдааныг сэргээх тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Уламжлалт баяр тул хориглох аргагүй учир зуны улиралдаа л зохион байгуулдаг байвал зүгээр гэж бодож байна.

Өвөл, хаварт морь уралдуулна гэдэг бүтэшгүй зүйл. Хүүхдэд эрсдэлтэй, моринд халтай. Шуудхан хэлэхэд нэлээд хэдэн хүний эрх ашигтай холбоотой агуулга л хөндөгдөөд байна.

Хан-Уул дүүргийн иргэн Элбэгсайхан: Хаврын морин уралдааныг сэргээнэ гээд сая амралтын өдрөөр талбай дээр жагсаал боллоо. Яагаад ийм жагсаал санаачлах болсон нь сонин байна. Иргэний зүгээс харахад шүүмжлэх хэд хэдэн зүйл байна.

Морин уралдаан гэдэг нь өөрөө эрсдэл бүхий спорт. Гэтэл манай орон шиг эрс тэс уур амьсгалтай, хатуу хөрстэй газар өвөл, хаварт уралдаан зохион гэдэг зохисгүй. Мэдээ харахад уралдаантай холбоотойгоор жилд өчнөөн хүүхэд бэртэж, гэмтэж, энддэг гэх тоо баримт байсан. Энэ асуудлыг төр дэмжих биш эргэж нэг хараасай гэж боддог.

Хөвсгөл аймгийн иргэн Тунгалаг: Цаг агаар тогтворгүй хийгээд халтиргаа гулгаа ихтэй хаврын улиралд морин уралдаан болно гэдэг аюулын дохио ассантай ялгаагүй л ойлголт. Тиймээс зуны улиралдаа л зохион байгуулаад явбал дээр байх хэмээн бодож байна.

Иргэн Батжаргал: Морин уралдаан зун зохиогддог л байвал зохистой. Хавар, өвлийн улирал хүйтэн хийгээд морь халтирах, хүүхэд бэртэж, эндэх гээд олон сөрөг тал бий. Иймд хориглосон шийдвэр хэвээр байгаасай хэмээн иргэний зүгээс хүсэж байна.

Иргэн Өрнөх: Морин уралдааныг хүүхэдгүйгээр төсөөлөх аргагүй. Хүмүүсийн хандлагаас харахад насанд хүрсэн хүнээр унуулах саналтай байх шиг байна билээ. Энэ зохимжгүй шүү дээ. Тиймээс хаврын хатуу цагт эрсдэл дуудаж, уралдаан зохион байгуулахын урьдаар зуныхаа уралдааны чанар, аюулгүй байдалд онцгой анхаарчихвал зүгээр санагдсан.

-Баянзүрх дүүргийн өндөр настан Баатарчулуун: Аюулгүй бөгөөд хариуцлагатай зохион байгуулбал болохгүй зүйлгүй-

Биднийг бага байхад хавар байтугай өвөл уралдаад болдог л байсан. Тэр үед хүүхдүүд мориноос унах, бэртэх тохиолдол харьцангуй цөөн. Энэ нь олуулаа бус цөөхүүлээ уралддаг байсантай холбоотой байх. Тиймээс хаврын морин уралдааныг сэргээлээ гэж бодоход олуулаа нэг барианаас гарах бус цөөн морьдыг бүртгэж уралдуулвал зохистой хэмээн харж байна. Гол нь тэрхүү үйл ажиллагаагаа аюулгүй бөгөөд хариуцлагатай зохион байгуулах хэрэгтэй.

-Иргэн Мандалмаа: Зуны улиралдаа зохион байгуулахад болно-

Хүйтний улиралд бага насны хүүхэд оролцуулан уралдаан зохион байгуулна гэдэг хүүхдийн эрх болоод аюулгүй байдлын хүрээнд зохисгүй. Тиймээс өв соёлоо хадгалах үүднээс зуны улиралд зохион байгуулдаг байвал зүгээр байх.

Иргэн Эрдэнэзаяа: Миний хувьд морин уралдааны талаар сайн мэдэхгүй. Гэхдээ хүүхдийн эрх гэдэг талаас авч үзэхэд хүйтний улиралд уралдаан зохион байгуулах нь эрсдэлтэй хэмээн харж байна. Мэдээнээс харахад морин уралдаантай холбоотой хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол олон гардаг гэж байсан. Тиймээс аюулгүй байх тал дээр цаашид анхаарвал зохистой байх.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайн замаар цээж баян болсон цээж Үүдийн наадгайг таслан зогсоо ЕС аа

Ard
Ard

Baychuudiin zugaa?shdee.huuhdee morio unuulaa saagsan baychuud.ehneree ooiroo unuul taarsiin

Зочин
Зочин

oorsdoo morio unaad bootsoogoo taviad alalts busad iin jaahan huuhdvvd ta nariin zugaa bush ok orkuudaa

Зочин
Зочин

AJILGUI MALCHID ELIIRCH BHAAR AVGAIDAA TUSALTSGAA

Уншигч Док
Уншигч Док

Маш буруу. Уламжлал гж хүүхдийн амь насыг хохироож болохгүй. Хүсвэл 18 нас хүрсэн хүнээр морио унуулж уралдуулж болох хуулийн өөрчлөлт оруулж бно.

Бат
Бат

монгол морин уралдаан улсын баяраар л уралд бусад үед шаардлаггүй

Зочин
Зочин

Хүүхдийн амьд явах эрх амьтаны эрхэнд халдсан бүдүүлэг үйлдэл хэзээч байж болохгүй мөнгөө багтааж ядсан хэдэн оркууд хүүхэд морь хоёроор зугаагаа гаргах нь л дээ уралдах гээд байж ядаад байвал өөрсдөө явган уралдаач гэдэс нь багасана турна эрүүл мэндэд нь хэрэгтэй уяа сойлгоо сайн тааруулж явган сайхан уралдацгаа

Зочин
Зочин

Баячууд хүүхдийн алтан амиар зугаагаа ханшах цөвүүн цаг

Иргэн
Иргэн

Ер нь ММУХ- гэдэг мафижсан холбоо чинь цаагуураа Монгол улсын төрийн эрхийг авах хэтийн зорилго төлөвлөгөөтэй шүү дээ!!! МиЕ Энхболдын үед Монгол улсын төрийн бүх эрх мэдлийг ММСУХ- гэдэг мафиууд үүрэлсэн холбоо баг, сумаас эхлээд төрийн тэргүүн хүртлээ хэлхэлдсэн тогтолцоотой байсан!!! Энэ жагсаал их холын орноос санхүүжилттэй байгаа шүү!!!

Зочин
Зочин

захилагт байна

Иргэн
Иргэн

Өв уламжлал гээд байх юм байхгүй хэзээ хэдийд өвөл хаврын цагт Монголчууд жалга довны уралдаан хийж байсан юм бэ??? Энэ зүгээр цаагуураа Морины соёлоор дамжуулаж олон юманд хүрэх гэсэн башир хүмүүсийн арга заль!!!

Зочин
Зочин

Хурдан морины уралдаан өвөл ч бай зун ч бай утга учраа алдсандаа, монгол эрийн гурван наадам булхай луйвар болно гэж огт төсөөлөөгүйсэн

Зочин
Зочин

ХЭЛ МЭДЭХГҮЙ АДГУУС НЯЛХ БАЛЧИР ҮРСЭЭР ЗУГААЦАЖ ДУР ТАВЬДАГ МУУСАЙН ЦЭЭЖ БАЯЧУУДЫГ ЛАЛАРУУДЫГ ӨӨРСДИЙГ НЬ НҮЦГЭЛЭЭД ТАШУУРДААД ХАВАР ТӨМСӨГИЙГ НЬ САНЖИГНУУЛАН УРАЛДУУЛЬЯ. ЭНЭ ХУЛГАЙЧУУД БҮҮР ХАВРЫН УРАЛДААНЫГ ХОРЬСОН ЦАГААС ЭХЛЭН ИХ ГАЧААЛДАЖ ХУЦАЛДАЖ БАЙГАА ЛАЛАРУУД ШҮҮ.МИЕЭГИЙН МАНГАР МАНАРАА ХҮҮ ИХ ШОРДОЖ БАЙГАА ШҮҮ.ЗӨВХӨН НААДМААР Л УРАЛДАНА ЗА ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ХАВРЫН УРАЛДААН НААД ГӨЛӨГНҮҮД ЧИНЬ БООЦОО ТАВЬДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ ХАВАР УРАЛДУУЛААД ҮЗЭЭРЭЙ ЖИНХЭНЭ ГӨЛӨГ БОЛГОНО ШҮҮ УРАЛДУУЛСАН МОРЬДЫГ ЧИНЬ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГООД МОРЬДЫГ ЧИНЬ ХҮЧИТ ШОНХОРЫН АЛНААСАА ҮМХИЙ ХАНХЛУУЛСАН АВГАЙ ХҮҮХНҮҮДЭД ӨГӨХӨД ТА НАР ЯАХЫН БЫСДАГУУДАА АЯТАЙХАН БАЙГААРАЙ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөв зав

Тод манлай
Тод манлай
Reply to  Зочин

Жагсаж байгаа ,хувьдаа хурдан морьгүй гуйлгачингуудыг бороохойдоод тараа.

Ч.Ломбо
Ч.Ломбо
Reply to  Зочин

зөв. өөрсдийг нь өвөл , хавраар шалдан уралдуулж байяаа дэмжиж байна,

Зочин
Зочин

Монголын уламжлалт соёлын тухай асуудлыг зориуд аар бүр хотжиж гүйцсэн, хөдөөгөө мэдэхээ байсан, тоохгүй болчсон хүмүүсээс асуусан бна шүү !

Зочин
Зочин

Хаврын хахирган цагаар мал, амьтны мууг үзэж уралдан наадаж байсангүй дээ монголчууд. Харин хожим, тодруулбал 90-ээд оны сүүлээс шинэ цагийн баячууд, Мие-гийн Энхболд мэтийн эрлийз, хурлийзууд цээжээ дэлдэн баярхаж чааваас ажилгүй хэдэн нөхдийг мөнгөөр цохиж уяач хэмээн онгироож энэ балай ажлийг хийж эхэлсэн дээ. Ямар юмных нь монгол ёс байх вэ дээ.
Энэ чинь допингоор шахсан эрлийз голдуу адуу, түүгээр баяжсан нэг л их цацаг болсон малгайтай нөхдийн л хөөрцөг шүү. Орлого нь буураад байж ядаж байгаа байдал, өөр юу ч биш...

Иргэн
Иргэн

Өвөл хавар морь уралдуулдаг энэ тэнэг явдлыг
болих хэрэгтэй. Хүүхдийн амь нас эрүүл мэндээр тоглож болохгүй.

Зочин
Зочин

Хэдэн хулгаач авилгач баячуудын зугаааг хүүхдиин амь насаар бас хавар уралдуулж хүүхэд морь зовоохууу зун бол дүүүрч хэдэн адсагааа үнэтэй зарах шуналууд зөндөөөл байдагшдэээ

Гүйнэр
Гүйнэр

Хүний балчир үрсийг хайрлахгүй,тэгвэл өөрийнхөө хүүхдээр,тэгэж их хүсээд байгаа бол өөрсдөө унаад уралдах зайгаа багасга.Ингэвэл ихэнх нь унаж бэртээд уяач нэртэй юмнууд цөөрнө.

Зочин
Зочин

Үхсэнийх нь өв соёл байдаг юм

Холбоотой мэдээ

Back to top button