НИЙГЭМ

Инфографик: Сүүлийн есөн жилд мориноос унаснаар 17 хүүхэд эндэж, 5.6 мянган хүүхэд бэртлээ

Монголчууд XX зууны сүүлч үеэс хаврын морин уралдааныг зохион байгуулж ирсэн түүхтэй. Харин 2019 онд хүүхдийн амь нас, сурч боловсрох эрх зөрчигдөж байна хэмээн үзэж хаврын морин уралдаан зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Угтаа зургаан жил зохион байгуулагдаагүй хаврын морин уралдааныг сэргээх агуулга хөндөгдөж, өчигдөр буюу /2025-01-29/-ний өдөр Засгийн газраас уралдааныг зохион байгуулах зөвшөөрлийг олгочихлоо.

Спорт, өв соёл хэмээн нэрийдэж буй эл агуулгын ард хүүхдийн эрх болоод амь нас яригддаг.

  • Сүүлийн 28 жилийн хугацаанд буюу 1996-2024 онд 53 хүүхэд мориноос унаснаар амь насаа алдаж,
  • 2016-2024 онд 5659 хүүхэд мориноос унаж бэртсэн бол 16 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон тоон баримт байгаа юм.

Тэгвэл 2016-2024 оны хооронд мориноос унаж гэмтсэн болоод амиа алдсан хүүхдүүдийн тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна.

2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223, 2018 онд 942, 2019 онд 61, 2020 онд 31, 2021 онд тав, 2022 онд 16, 2023 онд 90, 2024 онд 92 бүртгэгдсэн байна.

Харин 2016 онд мориноос унаж амиа алдсан тохиолдол байхгүй, 2017 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд нэг, 2021 онд гурав, 2022 онд зургаа, 2024 онд дөрөв байгаа юм.

Мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн 22 хувь нь тархины гэмтэл, 55 хувийг дээд мөчний гэмтэл эзэлж байна. Энэ нь хүүхэд мориноос унах үедээ толгойгоороо унах болон унах үедээ гараагаа газар тулан унадагтай холбоотой. Харин нас барсан хүүхдүүдийн дийлэнх нь тархины гэмтлийн улмаас амиа алдсан ГССҮТ-өөс мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ датаг харахад л хаврын нэртэй өвлийн уралдааныг хориглосноор жилд 2130 хүүхэд гэмтэхээс аврагдсан байна..

Зочин
Зочин

МАЛ МЭДЭХГҮЙ БЖ АДУУ ЯРЬДАГ , АВДАГ НӨХДИЙН ХӨРӨНГИЙГ НОТЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.............БНА?????????????????? 5 ТЭРБУМЫН ЖҮЧЭЭТЭЙ АЮУРСАЙХАН, ГАНХУЯГ НАР МЭТ Л ЮМ ЦУХУЙХ БОЛ УУ ДАА КЯХ КЯХ..............

Зочин
Зочин

Сайн хийсэн нийтлэл байна, баярлалаа

Холбоотой мэдээ

Back to top button