СПОРТ

С.Төгсжаргал: МСБХ бэт болон бооцоот тааврын эсрэг үйл ажиллагаа явуулдаг

Сүүлийн жилүүдэд бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоом тоглогсдын тоо нэмэгдсэн. Үүнийгээ дагаад бэт, бооцоот тааврыг спортын тэмцээн уралдаанд ашиглах нь элбэг болсон.

Өнөөдөр үндэсний дээд лигийн плэй-оффын цувралууд эхэлж буй. Тухайн тэмцээн тоглолттой холбоотойгоор спорт бэтийн эсрэг сагсанбөмбөгийн холбоо хэрхэн ажиллаж байгаа талаар МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай цөөн хором ярилцлаа. 

-Спортын тэмцээн уралдааны ард цахим мөрийтэй тоглоом болон бэт байдаг гэх мэт олон нийтийн хардлага байдаг. Үүний талаар яриагаа эхэлье? 

-Олон улсын сагсанбөмбөгийн холбооны гишүүн орон учраас хэд хэдэн ажлуудыг хийгээд, хяналт шалгалт хийдэг. Ерөнхийдөө цахим мөрийтэй тоглоом дээр манай байгууллага хатуу анхаарал тавьж ажилладаг гэсэн үг.

Бэт болон цахим мөрийтэй тоглоом манай улсад хууль бус. Тиймээс бид бэт болон монгол улсын хуулийг зөрчсөн ямар нэгэн үйл ажиллагааг сурталчлахгүй гэх заалтын дор үйл ажиллагаагаа явуулж ажилладаг.

-Олон улсын сагсанбөмбөгийн холбоотой хамтран ямар ямар хөтөлбөр, арга хэмжээг бэтийн эсрэг хийдэг вэ? 

-Товчхондоо манай лиг болон лигт оролцож байгаа багууд бэтийг сурталчлахгүй гэсэн хяналтад байдаг. 

Лиг эхлэхийн өмнө ЦЕГ болон АТГ-тай хамтран бэт болон тааварт мөрийтэй тоглоом гэх мэт хууль бус үйл ажиллагаануудын талаар нарийн дэлгэрэнгүй сургалтыг дасгалжуулагч болон шүүгч нартаа ордог. Энэ нь жил бүр зохиогддог. Сая дурдсанчлан бид олон улсын сагсанбөмбөгийн холбоотой хамтарч ажилладаг. Үүнийхээ дагуу олимп дэлхийн наадмуудад тоглолт наймаалцах байдлыг хянадаг олон улсын ФИБА-гийн холбооны "Genius" спорт байгууллагатай хамтран ажиллаад гурван жил болж байна. Ингэснээрээ бүх тоглолтдоо байнгын хяналт хийгээд, шалгуулаад явж байгаа.

Эхний ээлжид бид бэтийн талаарх зар сурталчилгааг тавигдахгүй гэдэг журамтай болсон. Хэрвээ ямар нэгэн тийм асуудал гаргавал, тодорхой арга хэмжээг ногдуулдаг. 

-"Genius" спорт гэх байгууллага хэрхэн ажилладаг талаар мэдээлэл өгч болох уу?

-"Genius" спортын тайлан бол нэг талаараа нууц байдаг. Яагаад гэвэл хэн ямар хууль бус ажиллагаатай холбоотой үйл ажиллагаанд оролцож байна гэх мэтийг хянадаг учраас зарим талаараа нууц байдаг. Тус байгууллагын талаар хэрхэн ажилладаг товчхон мэдээлэл хүргэхэд, NBA-ын сайн тоглогч өөр баг руу шилжлээ гэхэд тухайн багийн амжилт хэрхэн өсөх вэ гэсэн нарийн үзүүлэлтийг гаргадаг. Хэрвээ тухайн тоглогч нь тааруу тоглолт үзүүлэх юм бол энэ нь ямар асуудалтай вэ гэдгийг хянаад явуулдаг. Шилжилт хөдөлгөөн хийсэн тоглогч нь байгаа сольсны дараа өмнөх үзүүлэлтээ хадгалж байна уу үгүй юу. Хэрвээ өмнөхөөсөө түвшин муу байвал яагаад муу байх болов гэх мэт зүйлсийг нарийн гаргаж ирдэг. Ерөнхийдөө нарийн бүтэцтэй программ дээр багуудын амжилт хувь тамирчны чадавхын түвшин гээд бүх зүйл хадгалаатай байдаг. Тэр хэрээрээ нарийн дүгнэлт, хяналтыг сайтар хийдэг Тиймээс евро лиг, нба гэх мэт бүх тоглолтыг сайтар хянаж байдаг. 

Монголын сагсанбөмбөгийн холбоо хууль бус бэт болон бооцоот тааврын эсрэг маш хатуу байр суурьтай байдаг. Үүнийхээ хүрээнд олон улсын байгууллагын жишгийн дагуу хатуу арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид с гэсэн энэ ажлуудаа хийсээр байх болно.  

-Өнгөрсөн жилүүдэд лигт оролцож байгаа багуудад бэтийн санал ирж байсан болов уу, ямар арга хэмжээ авч ажилласан бэ? 

Өнгөрсөн жил лигийн зарим багууд дээр бэтийн компаниуд хамтрах санал хэд хэдэн удаа ирүүлсэн.

Жишээ нь хувцсан дээрээ логогоо байршуулах гэх мэт байдлаар хамтрах санал өгсөн. Өөрийн өмсгөл дээрээ ямар нэгэн бэтийн логог наасан тохиолдолд лигийн журамд заасны дагуу далдлах, хувцсыг нь солиулах арга хэмжээ авсан. Энэ жилийн хувьд бэттэй холбоотой ямар ч зар сурталчилгаа багууд болон лигийн түвшинд байхгүй байгаа. 

Цаашид хэрхэн ажиллах вэ? 

Монголын сагсанбөмбөгийн холбоо хууль бус бэт болон бооцоот тааврын эсрэг маш хатуу байр суурьтай байдаг. Үүнийхээ хүрээнд олон улсын байгууллагын жишгийн дагуу хатуу арга хэмжээг авч ажиллана. Цаашид ч гэсэн энэ ажлуудаа хийсээр байх болно.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2 сар 5, 2025 12:19

fiba fiba gd bdg nuguuduh ni 1xbet tei partner boltsn bn da

Холбоотой мэдээ

Back to top button