Нийгмийн

"Шөнө хог хаядаггүй": Мухар сүсэг, энгийн нэгэн соёлын алийг нийслэлчүүд сонгох вэ

Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байсан, хогийг 18.00-21.00 цагийн хооронд ачиж байх санаачилгыг Нийслэлийн хэмжээнд мөрдөж эхэллээ.

Энэ бол өдөрт хогийг нэг удаа, дээр дурдсан цагт ачна гэсэн үг юм.

Гэтэл олон нийтийн зүгээс "Монголчууд шөнө хог хаядаггүй. Оройн цагаар хогоо гаргаж тавихаар эвгүй байна" гэх мэтээр уг санаачилгыг шүүмжлээд эхэлжээ.

Угтаа өмнө нь хог ачих менежмент нарийн зохицуулалтгүй явж ирсэн. Тогтсон цаггүй, өөрсдийн дур, маршрутын дагуу хог ачихаар цэвэр цэмцгэр байх тал дээр үр дүнгүй, нөгөө талаар Нийслэлийн автозамын түгжрэлд нэрмээс болж байв.

Өглөө эрт ачна, өдөр, орой гэхэд хогтой л болчихсон байна. Хогийн машин өглөөжин, өдөржин автозамаар явж л байдаг, яг хогийн цэг-бункерууд аль ч үед хог нь сагаастай ийм дүр зургийг харин ч хожимдон цэгцэлж байгаа юм.

Дэлхийн бусад оронд гэхэд мөн л хог ачдаг цагийн хуваариуд мөрдөгдөж байдаг. Тэр цагаа угтаж л айл өрх, ААН-үүд хогоо гаргаж тавихаар дээрх бүх асуудлыг шийдэх юм.

Нөгөө талаар хогийг өглөө, өдөр ачна гэвэл цагийн хувьд амжихгүй нь тодорхой. Иргэд өглөө ажлын цагтаа уралдан гэрээсээ гарцгаана, орой харина, хариад гэр ахуйн ажилдаа анхаарна.

Харин монголчуудын "Шөнө хог хаядаггүй" гэдэг ойлголт нь хэзээ ч эвдэж болохгүй хэм хэмжээ мөн үү гэвэл биш. Аман байдлаар өвлөгдөж ирсэн хорио цээрийн зарим нь уламжлалт сэтгэлгээ, соёлд холбогддог бол зарим нь үгүй. Тухайн нийгэм, цаг үе, аж байдлын онцлогоос урган гарсан шинжтэй байдаг.

Тэдгээрийн орчин цагийн Нийслэл хотын бүхий л нөхцөл байдалд уялдуулан шинэчлэх шаардлага гарах нь зүй юм.

Тогтсон цагт хогоо гаргадаг, хогийн машинууд ирж ачдаг байх бол ердөө маш энгийн соёл. Ийм соёлыг нэвтрүүлэхийн тулд иргэдийн мухар сүсэгтэй тэмцэх шаардлага бий болсоор байвал бүгдийн хүсдэг хөгжил иртлээ бас хол биз ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Би лав ойлгохгүй байна. Байрны хогийн саванд 18-21 цагийн хооронд хаясан хог 3 өдөр болоход байж л байх юм

Зочин
Зочин

мухар сүсэг бишээ, цээр гэдэг юм. барилгын хог биш ахуйн багахан хогоо гарахдаа хаяна л биз, шөнө ачдагаараа ачина л биз, шинэ санаачлага ч гэх шиг. би чингэлтэй дүүрэгт амьдардаг, хогоо өглөө ажилд явахдаа хаяж л байгаа хэн ч торгоогүй, шөнө машин хог ачдаг хэвээр байгаа. дүүрэгтээ сар болж хэвшээ чүгүй ажлыг нийслэлд гээд дайрчих юм.

Зочин
Зочин

Ёс заншлаа гээвэл үндэстэн мөхнө гэсэн үг байдаг даа

Зочин
Зочин

хогоо эсвэл өглөө эрт хаяач дээ заваан амьтад шүү

Яармагийнхан хогоо хаяж амжихгүй юм байна
Яармагийнхан хогоо хаяж амжихгүй юм байна

Ажил тарж түгжирсээр арай гэж гэртээ очтол хог хаях цаг аль хэдийн өнгөрсөн байдаг. Яах билээ сэтгүүчээ?

Иргэн
Иргэн

ШӨНӨ ХОГОО ХАЯВАЛ САТАНД ХҮҮРЭЭ ТАРААЛГАНА ЗА МАНАЙ ИСУС УУРЛАХААРАА 1 САР УУРЛАДАГ

Нэргүй
Нэргүй

Хогоогэртээ үмхийрүүлж үүнээсээ өвчин тусна төрийн хулгайч нар одоо яа гээд байна аа хогоо хогийн цэгт хаясан төлөө бас торгуулана энэ хэний хийгээд байгаа ажил вэ огцроочээ яяЗГ ОГЦОРВОЛ ТААРНА

Зочин
Зочин

Гэрээсээ хогоо гаргах, хогны машин ирж ачихыг хольж хутгаад байна уу даа. Түгжрэлээс болоод хогны машинууд тодорхой цагт хог ачдаг байж болох юм. Харин хүмүүс хогоо хэзээ гэрээсээ гаргах нь хамаагүй баймаар. Тэртээ тэргүй байрны гадаах хогны саван дахь хогийг өдөр бүр ирж ачиж чаддаггүй, заримдаа 7 хонож байж ачдаг ш дээ.

Зочин
Зочин

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй гэгдэх Америкийн тамирчид хэзээч билээ нэгэн олимпдод оролцож байхдаа "Бид бурханд итгэдэгдэг" гэсэн уриатай оролцож байсан шүү дээ.

Зочид
Зочид

Хог хэзээ хаяхыг заах ч арай доошоо орцон асуудал юм даа энэ хүнд үүнээс өөр санах сэдэх зүйлгүй бол ажлаа өгчих.
Арай боловсрол соёлтой хүн энэ ажлыг хийвэл яасым

Холбоотой мэдээ

Back to top button