"Шударга тав" өнөөдөр: Юмгүй хоцроод байсан Ж.Батзанданг 2025 оны улс төрд "сумлана"

"Шударга тав" гэсэн жагсагчид Сүхбаатарын талбай дээр зогсож, М.Энхболдыг УИХ-ын даргаас унагаж байсан нь 2018 он юм.
Тэдний нэг нь өнөөдөр Ерөнхий сайд, МАН-ын даргын албыг тогтвортой хашиж байна. Харин Х.Нямбаатар түүний хамт Засгийн газрын бүрэлдэхүүнд өгсөж, ХЗДХ-ийн сайдаар ажилласан. Өдгөө Нийслэлийн Засаг дарга юм.
Мэдээж улс төрийн хувьд томоохон ач холбогдол бүхий акцын эхлэлд хамт зогссон нөхдөө эрх мэдэлд гарсан хэсэг нь өөд татах харилцаа үйлчилдэг. Тэр үүднээс харахад Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр нөгөө гуравтаа төдийлөн "анхаараагүй" дүр зураг ажиглагддаг.
Т.Аюурсайхан дараагийн парламентад УИХ-ын гишүүн болж ажилласан, улстөрчийн амбиц нь хэвээр үргэлжилж байсан. Авчиг нүүрсний хэрэг дэгдэхэд тэр ял авснаар өдгөө хоригдож байна.
Харин Лу.Болдыг Бельгийн хаант улсад суух Бүрэн эрхт элчин сайдаар томилсон юм. Өөрийнх нь хүсэл байж мэдэх. Улс төрөөс холдох гэсэн хууччуулд Монголын төр дипломат алба өгч, "тэтгэвэр"-т нь гаргадаг жишгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Лу.Болдод үзүүлсэн нь "Шударга тав"-ын хүрээн дэх бодлого гэж харагддаг.
Л.Оюун-Эрдэнийн засаглалын үед ямар ч аваа, өгөө хүртээгүй үлдсэн нь Ж.Батзандан л болоод байсан юм.
Стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шинээр тогтоох, үүний тулд хувийн хэвшлүүдтэй хэлэлцээрт орох гэдэг 2025 оны хамгийн том улс төр юм. Харин энэ ажлыг Ж.Батзанданд даатгахаар Л.Оюун-Эрдэнэ шийдсэн нь гэнэтийн байна.
Ж.Батзандан ШИНЭ намаар нэг хэсэг улс төр хийсэн ч 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө эргээд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн.
Энэ бол Засгийн газарт АН хамтарсны хувиар ч, "Шударга тав"-ын нэг Л.Оюун-Эрдэнэ засаг барьж буйн хувьд ч Ж.Батзанданг холбож харах боломжтой үйл явдал болж байна.
Нөгөө талаар Ж.Батзандан Т.Аюурсайханы адил ял авчих эрсдэлтэй байсан нэгэн мөн. Түүний холбогдсон хэргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэгцэлж өгсөн гэгддэг. Улмаар улс төрөөс холдох ганцхан хувилбар л Ж.Батзанданд үлдсэн тал бий.
Гэвч хэл амтай, муйхар популистээр дайраад ажил бүтээж мэдэх характераар нь стратегийн ордууд бүхий ААН-үүдтэй хийх төрийн хэлэлцээрийг төлөөлүүлсэн шийдвэрийн нюанс нь Ерөнхийлөгчид ч холбогдож буух юм.
Нөгөө талаар, мөн Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэн сулласан Даваагийн Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудлыг мөн УИХ хамгаалж үлдэх эсэх нь анхаарал татаж байгаа. Эдгээр нь Ерөнхийлөгчийн хүслээс эсрэг өрнөл дагуулж мэдэх тийшээ хандчихаад байна.
Ямартай ч "Шударга тав"-аас юмгүй хоцроод байсан Ж.Батзанданг 2025 оны хамгийн том улс төрд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сумлах нь.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт дагасан энэ томоохон ажил маргаан дагуулна. Стратегийн орд эзэмшдэг МАК, MCS тэргүүтэй томчуудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээ ярина. Энэ ажлыг боловсролтой, цэвэр, шударга дүрээр биш Ж.Батзандангаар хийлгэнэ гэж тооцсон нь, асуудал өөрөө ихээхэн муйхар бөгөөд бохир өрнөж мэдэхийг л илэрхийлж байгаа юм.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zandang ard tumnii huu yu hudlaa garuu odool harii ,amjilt
Bolio harahaar durgui hurch bna hudlaa hooloigoo shahaad bdag biz de
Худ гарууд ....
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Австралид элчин зөвлөхөөр явуулсан биз дээ
АЮУРАА ЯАЦЫН ШУДРАГА 5 Н НЭГ НЬ ШОРОНГИЙН ХУЛГАР БОЛЦОРСОН ЭНЭ АРИУН ЁС МӨН ҮҮ?БАТЗАНДАН ЧИНЬ УГААСАА Л СУМТАЙ ГАР ШҮҮ СУМЛААД БАЙХ Ч ЮМГҮЙ ЗҮГЭЭР САЙХАН ШРУПДЭЭД ӨГӨХӨД НААДАХ ЧИНЬ ТИВ АЛГАСНАА ХА ХА ХА