Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодын араас бусад боомтуудыг ч нэгэн зэрэг холбох талаар гэрээнд тусгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 26 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Үүний дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өгсөн бол, түүний өгсөн мэдээлэлд нэмэлтээр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан зарим тодруулга хийлээ.
Тэрбээр “ УИХ-ын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу, Хятадын талтай гэрээ зурахдаа анхаарах зүйлсийн дотор Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан бүтээн байгуулалтын барилгын ажил эхлэхэд бусад боомтуудыг мөн холбох ажлыг хамтатган ярьж, хамт холбох асуудлыг чухалчиллаа.
Өөрөөр хэлбэл бусад бүх боомтуудаа зэрэг холбоход илүү анхаарал тавиарай гэсэн нь гишүүдийн үүрэг даалгавар юм. Энэ асуудлыг Хятадын талтай харилцан тохиролцоод гэрээнд нэмэлтээр орууллаа.
“Чайна энержи”-гийн гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа, тус тусын яамд өөрт хамаарах салбар гэрээг хийгээд явна.
Зам тээврийн яамны хувьд хил дамнасан төмөр замын байгууламжийг “Чайна энержи”-гийн сонгосон компаниар хийлгэх үү, өөрсдөө тендер зарлах уу гэдгээ ярилцана. Монгол улсын хувьд тендер зарлаж, аль болохоор үнэ өртөг хямдруулах нь зөв. Үүн дээр хоёр талаас ажлын хэсэг үргэлжлүүлэн, тус тусдаа ажиллаад явна.
Бүтээн байгуулалтын ажлын өртгийг аль болох хямдруул гэж манай талаас санал тавьж байгаа. Энэ мөнгийг ЭТТ ХК бэлнээр төлнө. Нүүрс ч юм уу ашигт малтмалын бүтээгдэхүүнээр төлөхгүй.
Энэ төлбөр нь иргэдэд оногдох хувьцааны мөнгөнд нөлөөлөхгүй.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Багахангайгаас Хөшигтийн хөндий хүртэл салаалсан автозам тавих асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр чингэлэг тээвэр болон бусад ачаа барааны зуучлагч терминалуудыг Улаанбаатар хотоос гаргаж, Хөшигтийн хөндийд төвлөрүүлэх ач холбогдолтой” гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ойгүй хулгайч төрд үүрлэчихсэн улс мөн хөгжих бхда...ийм хулгайч нарт буудан өгч байж л улсын хөгжил ярих бхда!!!!
Энэ хөгшин чинь хэн билээ
Баялагаа яаж хурдан гадагшаа зөөх вэ гээд л байх юм. Уг нь баялагаа аль болох зөөхгүйг л хичээмээр юм. Богд уулыг нүхлэнэ гэж байснаас нутагтаа цахилгаан станц барьчихвал ч.
Энэ өвгөнийг хэн гэдэг юм бэ
Энэ ч дээ Хятад улсад их тус болж байгаа гардаа.Дархан Ерөөгийн тамрийн хүдрийг зөөж дуусч байгаа хулгайч..Монголоо гэх сэтгэлгүй ийм хүмүүсээр толгой дээрээ байхад яаж миний Монгол урагшлахав дээ..
Хужаагийн боол төмрийн хүдэр хужаатай нийлж гадагш нь зардаг хулгайч гэхэд болох нөхөр бас сайд зүүчихсэн ОЮУН ЭРДЭНИЙН ГАЙ БОЛСОН ХЭДЭН САЙДЫН НЭГ НЬ
Хятадад тал засаад газар нутаг худалдаад өгч байгаа юм байна л дөө хөөрхий эсэргүүцэж байна