Германы сонгуульд эрх баригчид ялагдсан тул шинэ канцлертай болно
Германд ням гарагт /2025.02.23/ ач холбогдол өндөр, ээлжит бус парламентын сонгууль явагдлаа. Тус сонгуульд Канцлер Олаф Шольцын “SPD” нам хожигдож, Фридрих Мерзийн “CDU” болох “CSU” намын эвсэл нийт саналын 29 орчим хувийг авч ялалт байгуулав. Ингэснээр Мерз Германы шинэ канцлер болох төлөвтэй байна. Мөн тус сонгуульд сөрөг хүчний “AfD” нам хоёр дахь хамгийн их санал буюу 21 орчим хувийн санал авчээ. Шольцын “SPD” 17 орчим хувийн санал авсан нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үзэгдсэн хоёр дахь хамгийн муу үзүүлэлт нь болов.
Одоо Мерз эвслийн засгийн газар байгуулах адармаатай хэлэлцээ хийх шаардлагатай юм. Тэрбээр сонгуулиас хоёр дахь хамгийн их санал авсан “AfD” намтай хамтран ажиллахгүй гэж хэлсэн байгаа. “AfD” намын дарга Алис Вайдел “Дараагийн удаа бид нэгдүгээр байранд орно” хэмээсэн юм. Энэ удаагийн сонгууль нь 1990 онд хоёр Герман нэгдсэнээс хойш үзэгдсэн хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Афд ингэж их санал авах нь гадаад гаралтай оршин суугчдад сайн биш, байнга нүд үзүүрлэгдэх юм байна. Ялагдсан нам нь уг нь зөөлөн бараг соц нам. Оюутнуудын төлбөр тэглэж байсан нам. Одоо байгаа бодлого угаасаа odoo энэ ялсан хөрөнгөтний намын л өмнө нь ноёрхож байхдаа хийсэн зүйл. Гэхдээ гадаадын цагаачид ирээд хэл мэдэхгүй, хөдөлмөрлөхгүйгээр олон хүүхдийнхээ буянаар төрийн халамжийг авч ашиглаад байгаад иргэд нь бухимдаж байгааг ойлгож байна. Манай Монголчууд хүртэл мэдээний хуудсаас хуурамч мэдээ сонсчихоод 5 хүүхдээ чирж очоод шууд энэ системийг нь хууль бусаар тус улсад орчихоод юу гэж худал хэлж орогнол авсан 5 өрөө байранд улс төлөхөөр хотын төвд ороод суучихсан байдаг. Хэлгпүй учраас ажил хийхгүй. тэгэхэд хууль ёсны дагуу очсон монголчууд юун тэгэх өөрсдөө байраа хөлслөөд төлбөрөө төлөөд ажил төрлөө хийнэ. Герман хүмүүс хөгшрөөд хүнд өвчтэй байхад тэтгэвэр муу даатгал эрүүл мэндийн төлбөр төлөхгүй аргаа барж төрийн халамжаас хүртэж чадахгүй байхад гадаадынхан ирээд шууд төрийн халамжийг бүрэн утгаар нь хэрэглээд байгааг засах нь уг нь зөв. тэглээ гээд АФД гэх мэт үзэн ядагч намыг өөгшүүлж болохгүй. Ялангуяа Германы соёлд уусах дургүй лалынхныг ихээр оруулдаг буруу ! Ямар ч цагаачлагч жинхэнэ ядарсан бол эх нутгаасаа гарч ч чадахгүй тэндээ байгаа. тэдэнд гадаад руу онгоцоор нисэх мөнгө ч байхгүй. Онгоцоор нисч ороод гэнэт худал хэлж цагаачлал хүсч буй хүмүүс бол ядарсан хүмүүс биш, мэдээлэл цуглуулж төлбөр төлж хууль бусаар тухайн оронд очиж буй хууль зөрчигчид ! Тэднийг с айтар ялгаж салгахгүй үгэнд нь итгээд орогнол өгдөг буруу. Нэг ийм гэр бүлийг визээ сунгуулах гээд явж байхад харсан. Ямар ч хэл байхгүй хэдэн хүүхдээ урдаа бариад нэг сараар сунгуулах гээд сууж байсан. лалын шашинтай гэр бүл байсан. Нэг дарга нь тэдний визийг нэг сар сунгах эсэх шийдвэр гаргах гээд тэдний байгаа өрөөгөөр заавал орох болоод намайг дагуулаад орсон. тэрнээс тиймэрхүү хүмүүстэй тааралдахгүй. Бодитоор харахаар нээрээ ч дайнаас зугтсан уу худал уу мэдэхгүй. Дайнаас зугтаж йвсан газартаа иргэншил авчихаад байнга нөгөө хэцүү гээд байсан газартаа очиж амардаг гээд байсан нь үнэхээр ёжтой.