Н.Ганибал: Удахгүй АН их хурлаа хуралдуулж, ШИНЭ намтай нэгдэнэ

Ардчиллын төлөө Шинэ нам, Ардчилсан намтай нэгдэж байгаа талаар хоёр намын төлөөллүүд мэдээлэл өглөө.
АН-ын гишүүн Н.Ганибал:
-Могой жилийн босгон дээр ардчиллын төлөөх намууд нэгдэж байна. Намуудын нэгдэх асуудал энэ шийдвэр ажлын хэсгийн түвшинд бүрэн шийдэгдсэн. АН-ын хувьд улс төрийн зөвлөлөөс ажлын хэсэн байгуулсан. Мөн ШИНЭ намын зүгээс гүйцэтгэх зөвлөлөөсөө ажлын хэсэг байгуулж ажлын хэсгүүд зарчмын бүхий л тал дээр нэгдэж шийдвэр хамтын гаргалаа. Ингэснээр Могой жилд намууд маань их хурлуудаа хуралдуулж эцсийн шийдвэр гарснаар Ардчилсан нам, ШИНЭ намтай нэгдэнэ. Бид хамтдаа намын хөтөлбөрүүдээ бичиж бусад намуудаас ардчиллын үзэл баримтлал юугаар өөр байх юм гэдгийг боловсруулж, УИХ-аар батлуулах цаг ирж байна.
ШИНЭ намын төлөөлөл:
-Би д бүхэн улс орон, ард түмний төлөө ардчилсан үзэл баримтлалтай намуудыг түүчээлж ШИНЭ нам маань Ардчилсан намтай нэгдэж Монгол Улс төр, улс орны асуудлуудад оролцож байна. ШИНЭ нам, Ардчилсан намын сонгуулийн саналыг нэгтгэвэл Ардын намаас мянгаар давж байна. Энэ боломжоо бид сонгуулиар хараагүй байна. Тиймээс одоо ард түмэн, эрч чөлөө, улс орныхоо төлөө хамтдаа зүтгэх ёстой юм байна гэдэг агуулгаараа манай хоёр нам нэгдэж байна.
ШИНЭ намын үзэл санааг өргөж явсан бид бүгд 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож явсан хүмүүс. 2018 онд байгалийн баялгийг ард түмэнд өгөх ёстой гэдэг үзэл санаа дор Сүхбаатарын нам харгалзахгүй талбайд тэмцэл өрнүүлж, энэ тэмцэлд оролцсон ТББ-ын төлөөллүүд нэгдэж Шинэ намыг байгуулж байсан.
ШИНЭ намын үзэл санаа бол Үндэсний арчилсан үзэл санаагаа дээдлэх. Энэ хүрээнд гурван зарчим барьдаг.
- Иргэн төвтэй Монгол төрийг байгуулах,
- Байгалийн баялгийн ард иргэдэд хүртээх
- Аж үйлдвэржсэн эдийн засагтай шинэ Монгол Улсын байгуулах зарчмаар сүүлийн гурван сонгуульд оролцсон.
Өнөөдөр Ардчилсан нам, Монгол Ардын намтай нэгдэж Хамтарсан Засгийн газар байгуулан бидний үзэл санааг ажил хэрэг болгож байгаад бид талархаж байгаа. Энэ утгаараа ардчиллын үзэл санааг улам төгс төгөлдөржсөн болгож, хүний эрхийг дээдэлж, төлөвшүүлэхэд зорилго дор АН-тай нэгдэж цаашид сонгуульд оролцох саналтай байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За засагт орж санд�##� ширээ нэхэх зорьлоготойл биз сайндаа нэгдээгүй байлгүйдээ
Энхбаяр намаа зарж хүүхдээ бас шинэ авгайгаа гишүүн болгосон. Батзандан намаа зарж бэт боллоо. Ялгаагүй хогнууд
Энэнии нам Ан гэж хог новшиин үүр цуглуулга юмаа хөөрхии элиирэгч уянга ариунзаяа билүү кофе толгойруу асгадаг гэх мэтиин л юмнууд байдаг даа ккк
Ардчилсан нам зүгээр байж болохгүй юу