УЛС ТӨР

“Петрочайна дачин тамсаг” компанид тавьсан 312 тэрбумын татварын акт өөрчлөгдөхгүй гэв

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн тавьсан татварын акт өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр.  Татварын ерөнхий газраас тус компанип 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд нийт 312 тэрбум төгрөгийн төлбөрийн акт үйлдсэн билээ.

Уг актыг “Петрочайна дачин тамсаг” компанийн ерөнхийлөгч Хуанг Лижүн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар татварын маргаан үүсгэж, шүүх дээр очсон юм. Сүүлийн үед яригдаад байгаа хийн хоолойн төслийн ажилд Хятадын “CNPC” компани оролцохоор болсон бөгөөд уг компани “Петрочайна дачин тамсаг” компанийн толгой компани. Иймд уг татварын маргаанаа эцэслэсний дараа хийн хоолойн төсөл дээр орж ажиллах уу гэдэг нөхцөл үүсэж буй.

Харин уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан “Одоо байгаа хуулийн хүрээнд хэлэлцээр хийж буулт хийнэ гэдэг ойлголт байхгүй. Өмнө тавьсан асуудал дээр улс буцна гэж байхгүй” гэсэн бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Тухайн үед хийгдсэн гэрээ хэлэлцээрээ барьж шийдвэрлэх ёстой” гэсэн юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
4 сар 3, 2025 10:07

Татвараа өгөж чадахгүй бол гэрээгээр хүлээсэн үүрэг гэж баймаар юм ойлгох ухаан хайрлаач улс төрчид ӨӨ.

Back to top button