Нийгмийн
Чух нуурын эрэгт 19 мянга гаруй шувуу нутагладгийг тогтоов

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг рагын Тамгын газар, байгаль орчны мэргэжилтнүүд Монголын шувуу хамгаалах төвийнхөн хамтран “Чух” шувуу судлалын төвийг түшиглэн судалгаа хийжээ.
Тус бүс нутгийн орчимд хаврын нүүдлийн үеэр нэг сарын хугацаанд өдөр бүр мониторинг хийж, тус нуур орчимд 141 зүйлийн 19100 орчим шувуу нутагладгийг тогтоожээ. Монгол оронд эргийн нийт 58 зүйлийн шувуу бүргэснээс 28 нь Чух нууранд ажээ. Түүнчлэн сумын ЗДТГ-аас судалгааны ажлуудыг цаашид үргэлжлүүлэх тухай Монголын шувуу хамгаалах төвийнхөнтэй санал солилцжээ.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.