Нийгэм мэдээ

Компаниуд олон цагаар ажиллах соёлтой тэмцэж эхэллээ

Хятадын томоохон компаниуд хэт олон цагаар ажиллах соёлтой тэмцэж эхэллээ.

Тухайлбал, цахилгаан бараа, техник үйлдвэрлэгч “Midea” компани 18:00 цагт ажлаа дуусгах шинэ бодлого хэрэгжүүлж  эхэлжээ. Уг бодлогын дагуу тус компанийн ажилтан, ажилчид 18:20 цаг гэхэд ажлаа дуусган ажлын байрнаасаа гарсан байх үүрэгтэй юм. Түүнчлэн  цахилгаан хэрэгсэл, техник үйлдвэрлэгч “Haier” компани долоо хоногийн таван өдрийн ажлын хуваарийг шинэчлэн нэвтрүүлсэн байна.

Хятадад “996” буюу өглөө 9:00 цагаас орой 21:00 цаг хүртэл, долоо хоногт зургаан өдөр ажиллах соёл тогтсоод олон жилийг ардаа үлдээсэн.

Хэт олон цагаар ажиллуулсан буюу албадан хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон шинэ журмыг Европын холбоо өнгөрсөн арванхоёрдугаар сард  гаргасан ба үүнтэй зэрэгцэн Хятадын Төрийн зөвлөлийн төлөвлөгөөнд цалинтай амралтыг дэмжих, ажилчдын амралтын эрхийг хамгаалах тухай тусгаж, эдийн засгийг экспортод биш, хэрэглээнд суурилсан хэлбэрт шилжүүлэх бодлогыг баримталж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

Т.ӨЛЗИЙМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button