УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар: Хэрэгт гүтгэсэн Н.Учрал, Г.Дамдинням нарын эсрэг гомдол гаргаж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. 

Х.Баттулгын хамаарал бүхий “Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр мэдэгдсэн байдаг.

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар "Оффшор бүсэд компани байгуулж, Монгол Улсын газар нутаг, түүнтэй холбоотой Төгрөг нуурын уурхайг бусдад худалдаж, 250 сая ам.долларын ашиг орлого олсон, түүнийг нуун далдалж, Монгол Улсын эрүүгийн онц ноцтой хэрэг үйлдэж, татвараас зайлсхийсэн гэх мэдээлэл гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн газраас холбогдох материалуудыг авч үзэж, 430 хуудас материалыг сайн судалж үзлээ.

Судалсны үндсэн дээр бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн хэргээр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын эсрэг гомдол гаргаж байна. Энэ шинэ зүйл биш. 2016 онд анх энэ асуудлыг Х.Ганхуяг ярьж байсан. 2020 онд мөн энийг дахиж сөхсөн. Сонгууль дөхөхөөр л иймэрхүү юм гардаг" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

суганы үс

pochin
pochin

за даа харж л байя хэрэг хуучрахгүй ш тээ хэрэг хийсэн нь үнэн л юм бол. эх орны ЭЗ-ийн эсрэг гэмт хэрэг шүү дээ

Зочин
Зочин

Бүх зүйл нь тодорхой нотлох баримт нь байхад юугий нь өмгөөлдөг юм бэ.Харин хурдан хэргий нь шийдэж жангий нь уулгах хэрэгтэй.

Баасан
Баасан

Хэргээ шүүхээр шийдүүлчихээд, дараа нь гомполоо гаргадаггүй юм уу

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Ха ха дүр үзүүлсэн жүжиглэлт үү

Зочин
Зочин

Шинэ зүйл биш гэнэ ээ. Тэгвэл хэрэг хуучирдаггүй юм даа, хө!

Зочин
Зочин

гавьяат тээвэрчин

Зочин
Зочин

За харж байя луйвар цавч хийсэн л бол хүлээх хариуцлагаа үг дуугүй хүлээх ёстой төрд байгаа хулгайч нар ял эдлэх нь байтугай хийгээгүй гээл гараад ирдэг болсон хийсэн хэргээр хүлээж ял эдлэх юм бол энэ монгол төрд овоо хэдэн хүмүүс байгаа л даа ард түмэн сохор биш нүдтэй дүлий биш чихтэй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button