Э.Даваажамц, Б.Буянхишиг нар "Алтай таван Богд"-оос Ховд аймаг хүртэл ес хоног гүйлээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц болон 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, дэд ахлагч Б.Буянхишиг нар 99 хоногт 5000 км замыг явган туулж эхэлсэн.
Тэд Монгол улсын баруун хязгаар Баян-Өлгий аймаг "Алтай таван Богд"-оос эхлүүлж Ховд нутагтаа ирлээ. Түүнийг Ховдчууд угтан авч байна.
Эх орныхоо баруун-зүүн, өмнөд-хойд цэгт орших соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон хэсгүүдэд хүрэх юм.
Өмнө нь ахлах ахлагч Э.Даваажамц монгол орны баруун хязгаар Ховд аймгаас гаран 46 хоногийн турш нийт 2127 км замыг туулж байсан удаатай.
Мөн түүний Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулахдаа байнга мандуулж явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцсын хамтаар Монгол цэргийн музейд хадгалж үлдээсэн юм.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бямбацогтоо ард түмний амьдрал тааруу байхад наад хоёр чинь гүйлээ гээд юугаар гийгүүлэх юм бэ.Хувийнхаа зардлаар яваагүй байх.Тэр хоёр чинь гүйж байхад энд ажил нь хэвийн байгаа бол орон тоо нь илүүдсэн гэсэн үг.Бас баахан амьтан дагуулчихсан.Сайд санаатай юм бол ийм дэмий байдлаа засалдаа.
Хэнд хэрэгтэй юм
Ирээд байраар шагнуулах байхоо.яахав яахав нэгч гэсэн залуу гэр бүл