Сүүлийн 20 жилийн хугацаанд 987 хүүхэд амиа алджээ

Сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 987 хүүхэд амь насаа алджээ.
443 хүүхэд усны осолд эндэж, 361 нь объектын гал түймэрт өртөж амиа алджээ. Мөн 422 хүүхэд түлэгдэж, бэртэж, өвчилжээ.
Энэ талаар Боловсролын яамнаас мэдээлсэн юм. Мөн тэдний танилцуулсан тоон дүнгээс дурдвал,
Монгол Улс нийт гурван сая 409 мянга 939 хүн амтай. Эдгээрээс 0-18 насны хүүхэд нэг сая 272 мянга 856 бий. Харамсалтай нь, хүн амын 37.3 хувийг эзэлдэг хүүхдүүдээ асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалтаас, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс шалтгаалж хүүхэд бэртэж гэмтэх, зуурдаар амь насаа алдсаар байгааг дээрх тоон мэдээлэл үүний тод жишээ болж байна.
Хүүхдийн бэртэл гэмтэх болон нас баралтын шалтгаан болж байгаа ослыг авч үзвэл:
- Зам тээврийн осол
- Мориноос унах
- Амьгүй механик хүчинд өртөх буюу кран, хүнд, том оврын хэрэгсэлд даруулах
- Хүчирхийлэлд өртөх
- Нохойд хазуулах
- Усанд живэх
- Түлэгдэх
- Өндрөөс унах
- Амиа хорлох зэрэг шалтгаан жагсаалтыг тэргүүлж байна.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муусайн гадаадын гар хөлүүд Монгол хүүхэд морь унахыг хориглох санаатай л янз бүрийн хор гүйлгээд бгаа юмшүү дээ !