Энтертайнмент

“Minecraft” кино нээлтийн ашиг орлогоороо тэргүүлж байна

2011 онд бүтээгдсэн “Minecraft” видео  тоглоомоос сэдэвлэн бүтээсэн кино нээлтээ хийснээсээ хойш 162.7 сая ам.долларын ашиг орлого олжээ. Кино шүүмжлэгчид Warner Bros. Pictures-ийн “Minecraft кино” нь 60 сая ам.долларын орлого олох байх хэмээн таамаглаж байсныгаа эхний үзвэрийн дараа 100 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн ч ийн таамгийг эвдсэн байна.

“Энэ оны хамгийн анхны хүлээлтээс давсан томоохон нээлт боллоо” хэмээн Comscore-ийн ахлах шинжээч Пол Дергарабедян CNN-д ярьжээ. “Minecraft кино” нь Disney-ийн “Ахмад Америк: Шинэ ертөнцийн зориг” киног давж, 2025 оны нээлтийн ашиг орлогоороо тэргүүлсэн кино болж чадсан байна.

“Тасалбарын урьдчилсан борлуулалт кино нээлтээ хийхээс өмнө өдөр ирэх тусам нэмэгдсээр байсан” хэмээн Fandango-гийн захирал Box Office Theory-ийн үүсгэн байгуулагч Шон Роббинс яриандаа онцолсон юм. Мөн тэрбээр “Коллежийн оюутнууд болон дунд сургуулийнхны хаврын амралттай таарсан нь ийнхүү тус киноны нээлтийн амжилтад нөлөөлсөн” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button