УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулгандаа суулгүй хонх уядаг сайд нар "Хангайн бүсийн хурал"-д асуудал шийдэхээр бүгдээрээ очжээ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн ДОЛООН БҮСЭД хувааж, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Улмаар ЗГ-ын 2025.01.14-ны хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдаан зохион байгуулахаар болсон.

Энэ дагуу Архангай аймгийн Цэцэрлэг хотод Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьжээ.

Тус хуралдаанд чуулгандаа суулгүй хонх уядаг Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх аж. Засгийн газрын сайд нар чуулганд суулгүй нэр цохуулан дуулдуулдаг асуудал байнга шахуу гаргадаг гэхэд буруудахгүй.


2024 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Г.Дамдинням, "Сайд нар далайн эргээр зугаалаад явчихаагүй бол УИХ-ын чуулганд суугаач" гэж уурсаж байв.

2024 оны арваннэгдүгээр сард өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар хариулт өгөх сайд, дарга нар чуулгандаа суухгүй хэрүүл дэгдэж байв.

2025 оны гуравдугаар сард сайд нарын ирц хүрээгүйгээс Засгийн газрын тайланг сонсох асуудлыг хойшлуулж байв.

Одоогоор хоёрхон долоо хоногийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Ерөнхий сайд хүртэл ажлаа хойшлуулаад чуулганд ирж байна. Бусад сайд нар ажлаа зохицуулж сур" хэмээн чуулганы индэр дээрээс хэлсэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2025 15:48

зуга�##�ж л яваа шүү дээ. тэнд хур�##�длаа гээд юугаа давуу шийддэг юм

Зочин
Зочин
4 сар 14, 2025 16:44

АУГАА ЮМАА ҮҮНИЙГ АУГАА ГЭХГҮЙ БОЛ ЮУГ АУГАА ГЭХ ЮМ ХӨӨРХИЙ МУУСАЙН ГИШҮҮД МААНЬ БҮГДЭЭРЭЭ Л БАРУУН БҮСИЙН ЧУУЛГАНД ГЭГЭЭН ДҮРЭЭ ХАРУУЛЖ МОРИЛСОН БАЙНАШТ.

туь
туь
4 сар 14, 2025 16:49

Л�##�арууд...Хайран мөнгө, хөрөнгө.

Зочин
Зочин
4 сар 14, 2025 17:00

Нэмэж болох бүх татварыг тулт�##� нэмсэн ман авч идэж болох бүхнийг бүгдийг хулгайлж идсэн ман.н хулгайчууд одоо гэнэт ёидэнд хайр зарлав бид хууртсаар баыхуу????эргүү м�##�нуудаа!!!!

Зочин
Зочин
4 сар 14, 2025 19:15

Хайран төсөвийн \ татварын \ МӨНГӨ - хайран хоёр өдрийн энэ олон хүний АЖИЛ ... Төр - засаг ч хүүхдийн тоглоом болж дээ ...

Зочин
Зочин
4 сар 15, 2025 02:28

Зуга�##�ахдаа сайн гэж байгаа.

Ха ха ха
Ха ха ха
4 сар 15, 2025 07:26

Энэ бол солиорол. Гэсэн хэдий ч гаргасан зард�##�, газар дээр нь шийдсэн асуудлаа тайлагнах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button