“Антре Ресурс”-ын хоёр тусгай зөвшөөрлийг “Оюу Толгой” шилжүүлэн авснаар хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх нөхцөл үүслээ

Канадын Ванкуверт төвтэй ““Entrée Resources” /Антре Ресурс/, “Оюу Толгой”-той хамтарсан компанийг 2008 онд байгуулсан. "Оюу Толгой" ордын Хойд Хюго талбай дахь Шивээ Толгой болон Жавхлант уурхай нэртэй талбайн тусгай зөвшөөрлөөс хоёр компани хамтарч хувь эзэмшдэг. 2004 онд “Айвенхоу Майнз” буюу одоогийн “Оюу Толгой” ХХК-тай ашиг хуваах гэрээ байгуулж байсан бөгөөд Антрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркойз хилл ресурс компани 35.0 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд болон талбайн гүний 560 метрээс газрын гадарга хүртэлх баялгийн 70 хувь, дооших 80 хувийг эзэмших гэрээтэй аж.

Хөрөнгө оруулалтын гэрээнд “Антре Гоулд”-той холбоотой агуулгыг хэрхэн тусгасан бэ
Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд “Гэрээт талбай” гэсэн тодорхойлолт бүхий хавсралт бий бөгөөд Оюу Толгойн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайг тойрсон дээрх хоёр тусгай зөвшөөрлийг “Антре Гоулд” буюу “Антре Ресурс”-ын охин компани эзэмшдэг. Харин уг компанид “Рио Тинто” 16.5 хувийг эзэмшдэг байна. Ингээд Оюу Толгой компанитай хамтран аижллах гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтын зардлыг Оюу Толгой өөрөө гаргаж цаашид тусгай зөвшөөрөлтэй холбоотой талбайд олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байжээ.
“Антре Гоулд”-ын тусгай зөвшөөрлийг Оюу Толгой компанид шилжүүлэн авснаар тус компани тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон зэсийн баяжмалыг экспортолж борлуулсан орлогоос үндсэн “Антре Ресурс” 20-30 хувийн ашиг хүртэх агуулга бүхий хэлцэл хийсэн. Хэрвээ шилжүүлж авбал Оюу Толгойн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хүрээнд тодорхой өөрчлөлт орох нь мэдээж.
Уг хоёр тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулалтын гэрээнд ганц л заалтаар тусгасан байдаг аж. Үүнийг Оюу Толгойн гэрээнээс харвал,
“15.7.8. Антре гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/ улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” хэмээн заасан байдаг.
Өөрөөр хэлбэл “Антре Гоулд”-ын 80 хувийг “Оюу Толгой”, Монголын Засгийн газар үүний 34 хувийг эзэмшдэг.
“Антре Гоулд”-ын зүгээс Арбитрт ханджээ
Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, Антрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад “Оюу Толгой” ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн “Антре гоулд” компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байдаг.
Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, “Антре Гоулд” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг “Оюу Толгой” ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс “Оюу Толгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна.

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Антре Гоулд”-ын эзэмшиж буй талбайнуудыг хамааруулсан. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Антре Гоулд”-ын тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлыг ойрын хугацаанд УИХ-аар өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.
Салбарын сайд Ц.Туваан уг асуудлаар “Оюутолгойн гүний уурхайн туннелийн байгууламж Онтре ХХК-ийн лицензтэй талбайн хилд тулаад ирчихсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, Оюутолгой ХХК болон Рио Тинто компаниуд энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол гүний уурхайн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, чиглэлийг өөрчлөхөд хүрэх бөгөөд ингэснээр Монгол Улсын өгөөж хүртэх хугацаа улам хойшилно” хэмээн тайлбарлав.
Ингэхээр Оюу Толгойн бүлэг ордын хилийн заагийг тогтоож, Засгийн газрын хувийг АМНАТ-өөр орлуулна гэвэл Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсэж магадгүй юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар ч өгөөжгүй б�##�иар компани даа өгөр өвгөн С:Баярболон Баярцогть нарт л өгөөжөө өгөсөн байх даа
Трамп манай ерөнхийлөгч байсан бол ОТ-н үйл ажиллагааг шууд зогсоогоод, манай улсад бас ашигтай болгож байгаа даа: Мэдээж Рио ч бас ашигтай ажиллах ёстой, гэхдээ колонийн үзлээсээ с�##�ах хэрэгтэй.
Колони үзлээсээ с�##�-гэхээр с�##�чих уу , үхсэндээ рио тинто-томоор бичээд байгаан �######� долоогч вэ , ашиг байтугай шууд дээрэм хийж байхад
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
фрийдланд , рио тинто �######�!!!
фрийдланд , рио тинто СӨНӨ!!!
Ингэж Монголын ордыг гадныхан дураар хоорондоо зарж байгааг шууд зогсоох хэрэгтэй. Лицензийг хураав�##� зохино.
Баялагийн санд юм орохгүй бол хөөгөөд гарга