УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Боловсролын яам ₮100 саяар тэмдэг худалдан авч, салбарынхнаа шагнана

Боловсролын яам 100 сая төгрөгөөр салбарын шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас хэвлүүлэх тухай тендер зарлалаа.

Ингэхдээ уг тендер дараах гурван багцаас бүрдэж байна.
- 65 сая төгрөгөөр хүндэт тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх
- 22.5 сая төгрөгөөр үнэмлэхийн болон яамны жуух бичгийн хавтсыг хэвлэн нийлүүлэх
- 12.5 сая төгрөгөөр үнэмлэх болон яамны жуух бичиг хэвлэн нийлүүлэх
Тоо ширхийг нь тодруулбал,
- "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг - 6,300 ширхэг
- "Үндэсний бичиг соёлын дэлгэрүүлэгч" хүндэт тэмдэг - 300 ширхэг
- Тэмдгийн хайрцаг - 6,600 ширхэг
- Яамны жуух бичгийн хайрцаг - 6,000 ширхэг
- Үнэмлэхийн хавтас - 5,300 ширхэг
- "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн үнэмлэх - 6,800 ширхэг
- "Үндэсний бичиг соёлын дэлгэрүүлэгч" хүндэт тэмдгийн үнэмлэх - 400 ширхэг
- Боловсролын жуух бичиг - 6,200 ширхгийг авах юм байна.
Тус тендерийг энэ сарын 18-ны өдөр зарласан бөгөөд материалыг /2025-04-28/-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Ингэхдээ тендерт тусгагдсан нийт өртгийг яамныхаа урсгал төсвөөс энэ онд санхүүжүүлэхээ тусгажээ.
Нэмэлт: Боловсролын яам нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага юм. 2024 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн П.Наранбаяр тус яамны сайдаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайд хэн байх нь хамаагүй төр байгаа бол шагнахаа шагнаж зэмлэх ээ зэмлэнэ. Энэ бол сүр болгоод байх мэдээ биш
ХҮНээ шагнах уу
сайхан өгөөмөр сайд юм бишүү багш нарыгаа шагнаад