Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: ОХУ-ын талд байлдсан 600 Хойд Солонгос цэрэг амь үрэгдсэн

БНСУ-ын тагнуулын алба (NIS) лхагва гарагт /2025.04.30/ улсынхаа хууль тогтоогчдод мэдэгдэхдээ ОХУ-ын талд байлдсан 600 гаруй Хойд Солонгос цэрэг амь үрэгдсэн гэжээ. Мөн 4 мянга орчим Хойд Солонгос цэрэг бэртсэн гэж тайландаа дурдсан байна.

Хойд Солонгос цэргүүд нь ОХУ-ын талд байлдаж байгаа гэдгийг анхны удаа хүлээн зөвшөөрснөөс хоёр өдрийн дараа “NIS” тайлангаа танилцуулжээ. Тагнуулын алба хууль тогтоогчдод хэлэхдээ БНАСАУ ойролцоогоор 15 мянган цэрэг ОХУ-руу илгээсэн, тэднээс 4,700 цэрэг нь бэртэж эсвэл амь үрэгдсэн, амь үрэгдсэн цэргүүдийн тоо 600 орчим гэсэн юм.

“NIS” одоогийн байдлаар Хойд Солонгос ОХУ-руу нэмж цэрэг илгээсэн эсэхийг илтгэсэн баримт илрүүлээгүй гэхдээ үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн байна. ОХУ-руу цэрэг болон зэвсэг илгээснийхээ хариуд Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөх тавцан, дрон, СА-22 газраас харвадаг пуужин хүлээн авсан аж.

БНАСАУ, ОХУ хоёр агаарын тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг 14 салбарт шинэчлэл хийх хэлэлцээ явуулж байгаа. Үүний хүрээнд 15 мянган Хойд Солонгос ажилчин ОХУ-д ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Олзвой
Олзвой
5 сар 1, 2025 15:55

Хойд Солонгосын бүх цэргүүдэд - Курскыг чөлөөлөв - мед�##�ыг �######�өнд нь зүүж өгсөн гэнэ лээ

zochin
zochin
5 сар 1, 2025 16:06

uhelfui dain gej yu bhv deee

иргэн
иргэн
5 сар 1, 2025 18:21

Жижигрүүлж харв�##� хоёр чавганцын хоосон яриа. Хов жив л юм.

Холбоотой мэдээ

Back to top button