Түр статустай Д.Загджавыг явахаас өмнө Ерөнхий аудиторт олгодог тэргүүн зэрэг дэвээр "урамшуулжээ"

Ерөнхий аудиторын үүргийг түр гүйцэтгэгч Д.Загджавд “Тэргүүн түшээгийн тэргүүн зэрэг дэв” олгосон. Уг зэрэг дэвийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар, ЕТГ-ын дарга Г.Занданшатар гардуулсан байна.
Энэ бол Төрийн аудитын тухай хуулийн 25-р зүйлд заасанчлан, Ерөнхий аудиторт олгодог зэрэг дэв аж.
Тухайлбал, 25.2-т “Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг доор дурдсанаар ангилна” гээд:
- 25.2.1.төрийн аудитын тэргүүн түшээ;
- 25.2.2.төрийн аудитын шадар түшээ;
- 25.2.3.төрийн аудитын итгэмжит түшээ;
- 25.2.4.төрийн аудитын зөвлөх түшээ;
- 25.2.5.төрийн аудитын ахлах түшээ;
- 25.2.6.төрийн аудитын түшээ зэргээр ангилдаг байна.
Улмаар 25.3-т нь “...тэргүүн түшээ ангиллын албан тушаалд Ерөнхий аудитор хамаарна”, 25.4-т нь “...ангилал тус бүрдээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна”, 25.5-д нь “Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг дэвийг Ерөнхийлөгч олгоно” зэргээр заажээ.
Нэг ёсондоо энэ нь Ерөнхий аудиторт албан тушаалыг нь дагалдаад өгөгддөг зэрэг дэв аж.
Харин нөгөө талаар, Д.Загджав өөрөө “түр орлон гүйцэтгэгч” гэсэн статустай ажиллаж байгаа. Түүнчлэн, дараагийн Ерөнхий аудиторыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшүүлчихсэн. Нэр дэвшигчийн сонсголыг энэ долоо хоногийн лхагва гарагт хийхээр төлөвлөөд байгаа юм. Иймд Д.Загджавыг албан тушаалаас буухаас нь өмнө холбогдох төрийн өндөр зэрэг дэвийг олгосон дүр зураг харагдаж байна.
Д.Загджав өмнө нь ШШГЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Бригадын генерал цол ч хүртээд авсан. Албан тушаалд сэлгэн томилогддог, аль ч Ерөнхий сайд, Засгийн газрын үед төрийн өндөр дээд зэрэг дэв хүртэж явдгаараа зартай, алдартай хүн.
Нэг ёсондоо түүнийг Тэргүүн түшээгийн тэргүүн зэрэг дэвээр, албан тушаалаас нь үдэж өгсөн дүр зураг харагдаж байх юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дур эзнээ голохгүй ээ гэж! Одоо загдааа болноооо
odoo bolneee, henz huuhdee haraad gertee suudaa uwuu min
Удахгүй дараагийн �##�бандаа очиж “нохдыг шуугиулаарай!” Хаана ч, ямар ч ажил хариуцаж хэдэн ч хүнтэй хамт олныг удирдаад явах чадвартай Монгол төрийн цөөхөн зүтгэлтнүүдийн нэг шүү дээ. “Очиж” байсан бүх мест нь өмнөхөөсөө хэдэн 10 дахин #чух�##�, #хариуцлагатай мест болчоод байдагт ямар нууц байдаг юм бол доо?
БАЯРАЛЛАА ХАЙРТ НАМ ЗАСАГТАА ОДОО МАНАЙ ЗАГДЖАВ ДАРГАД МУГЖ СТА ГАВЬЯАТ МУАЖ МУУГЗ МУСГЗ МЯНГАТ МАЛЧИН ТОД МАНЛАЙ УЯАЧ ГАВЬЯАТ ЭМЧ ТЭЭВЭРЧИН УУРХАЙЧИН ГАВЬЯАТ ТАМИРЧИН УЛСЫН НАЧИН ГАРЬД ЗААН ГАРЬД АРСЛАН АВАРГА ДАЯН АВАРГА ДАРХАН АВАРГА ЦОЛНУУДЫГ ӨГЧИХВӨЛ БОЛЧИХНОО.БАТҮҮЛЭЭС УЛСЫН БААТАР ЦОЛЫГ НЬ ХУРААЖ АВААД ЗАКАД ӨГЬЕӨ ЭДГЭЭРИЙГ ӨГЧИХВӨЛ Ч МӨН Ч ГАНГАРНА ДАА БИ ӨӨРИЙХӨӨ ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭНД БАГИЙН ХҮНДЭТ ИРГЭН ЦОЛЫГ ГАРДУУЛЬЯА
Кккк
ямар цол дутуу байгаа бол өгөх юмсан