АНУ-ын Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Хятадын өндөр албан тушаалтнуудтай Женевт уулзана

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон худалдааны гол хэлэлцээрч Жэймисон Гриер нар энэ долоо хоногт Швейцарьт Хятадын эдийн засгийн өндөр албан тушаалтнуудтай уулзахаар болжээ.
Энэхүү уулзалт нь дэлхийн эдийн засгийг донсолгож буй худалдааны дайыг намжаах эхний алхам байж магадгүй хэмээн таамаглаж байна. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар болон Сангийн яамны мэдээлснээр, Бессент, Гриер нар маргааш буюу пүрэв гарагт Женевт очиж, Швейцарийн Ерөнхийлөгч Карин Келлертэй уулзахаар төлөвлөсөн юм.
Харин Хятадын талаас уулзалтад одоогоор хэн оролцох нь тодорхойгүй ч эдийн засгийн бодлогод голлон оролцдог шадар сайд Хэ Лифэнг очиж магадгүй байна.
Энэхүү уулзалт нь Дональд Трампын шинэ тарифаас үүдэлтэй тодорхойгүй байдалд болж буй юм. Трамп шинэ тарифын дагуу БНХАУ- аас ирэх бараа бүтээгдэхүүнд 145 хувийн татвар оноохоо мэдэгдсэн бөгөөд Бээжин хариуд нь АНУ-ын бараанд 125 хувийн тариф ногдуулсан ч тодорхой нэр төрлийн барааг чөлөөлөхөө мэдэгдсэн.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.