УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Үндэсний их баяр наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл боловсруулж эхэлжээ

Өнгөрсөн цагаан сарын шинийн нэгэн, хоёронд амралтын өдрүүд таарч бүх нийтээр ажлын нэг өдөр амрахаар болсон. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр сунгагдсан.

Иргэдийн дунд олон хоног хэлэлцүүлэг өрнөж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч намжаад байв.

Хэрэв Л.Энх-Амгалан сайдын боловсруулснаар батлагдвал цагаан сараар 4-6 хоног, наадмаар найм хоног амрах юм. Тодруулбал баярын амралтын өдрүүд хагас, бүтэн сайнтай давхацвал тухайн хоёр хоногийг нөхөн тооцох, ажлын өдөр рүү шилжүүлэх зохицуулалт үйлчилнэ.

Харин өчигдрөөс зарим нэр бүхий УИХ-ын гишүүд үүнтэй адил агуулга бүхий хуулийн төсөл боловсруулж, өргөн барихаар бэлтгэж байгаагаа мэдэгдэв. Тухайлбал наадмаар долоодугаар сарын 10-наас 20-ныг хүртэл 10 хоног амардаг байхаар тусгажээ. Ингэхдээ нэг өдөр амардаг түүхэн болон олон улсын тэмдэглэлт өдрүүдэд ч өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 13, 2025 10:07

365 odor amraya yarshig

зочин
зочин
5 сар 13, 2025 11:20

ЭНЭ СААД АМРАЛТ Л ЯРИАД БАЙХ ЮМ, АРД ТҮМНИЙГ АЖИЛТАЙ БОЛГОХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР ХИЙДЭГГҮЙ ЮМАА ГЭХЭД ХААЯА Ч ГЭСЭН ЯРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.

зочин
зочин
5 сар 13, 2025 13:53

Амр�##�тын өдрүүдэд ихдээд байгаа шүү. Янк бүрийн нэр хаягтай нэг өдрийн амр�##�тыг цуцлья.

Kunigunde
Kunigunde
5 сар 13, 2025 14:26

Amraayaa amray saihan

Холбоотой мэдээ

Back to top button