УЛС ТӨРУлс төрийн мэдээ
П.Цагаан монголд ирснийхээ дараа ордноор явж, лобби хийснээ баталлаа

Хил даваад инперполоор хүртэл эрэн сурвалжлагдахдаа тулаад байсан ЕТГ-ын дарга асан П.Цагаан монголд ирж, ярилцлага хүртэл өгчээ. Тэрбээр, П.Цагаан монголд ирчхээд, саарал ордноор 34 хувиа тохиролцохоор гүйж байгаа юу гэсэн манай нийтлэлийн хардлагад "Танай сэтгүүлчид их сонор шүү. Бас ямар ажилтай явааг нь хүртэл мэдчихсэн байна лээ" хэмээсэн байна.
"Өдрийн сонин"-д нийтлэгдсэн сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагаас эшлэн хүргэе.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой чаталсан гэх дуулиант вайберын талаар,
- Холион бантанг нь хутгасан 100 хувь хуурамч эвлүүлэг. 10 өгүүлбэрийг олон гар утас, компьютер ашиглаж хуурамчаар үйлдэхдээ 347 минут зарцуулсан байна билээ. 5 цаг 47 минут. Тэр хоёр хуудас дамнасан чат нэг чат биш, эвлүүлэг гэдгийг пиксель, үсгийн фонт, дугаар, орон зай, цаг хугацаа гээд олон өнцгөөс Сингапур, Солонгосын шүүх шинжилгээний байгууллага давхар давхар нотолсон.
“Ачит Ихт” компанийнхаа 34 хувийг Төрд өгөх эсэх талаар,
- Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаа. Баялгийн сангийн хуультай холбогдуулж, Ашигт малтмалын хуульд Үүсмэл ордтой холбоотой нэмэлт өөрчлөлт орсон. Хууль хэрэгжих ёстой. Манай компанийн ажлын хэсэг, ЗГХЭГ-ынхантай уулзаж, хэлэлцээ хийсэн, саналаа ч хэлсэн гэсэн. Энэ удаад эцэслэн шийдэгдэнэ гэдэгт найдаж байгаа. Товчдоо, манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө.
- Компанийн хувьцааг үнэ төлбөргүй авч өгөлцөх, үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах нөөцөөр хангах аль аль талдаа ашигтай хувилбар. Роялти авах өөр хувилбар ч байгаа гэсэн. Урт хугацаанд тогтвортой мөрдөгдөх шийдэл л чухал байна.
Мөн бусад агуулгаар,
- Таван толгой, Багануурын нүүрсний уурхайн дэргэд хэдэн зуун сая тонн овоолго байгаа. Технологи нь олдоод, эдийн засгийн хувьд үр ашигтай бол тэндээс шахмал түлш, бордоо, хий, эм, тэр бүү хэл уран ялгаж авч болно.
- Бид цамаан зангаасаа салахгүй л байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй нэртэй далангаар халхлагдсан том нуурын усыг цэвэрлэж, цагаан тоосыг дарахаас гадна олон зуун мянган тонн зэс, төмөр ялгаж авах боломжтой. Энэ талаар Х.Бадамсүрэн захиралд хэлж л байсан. Гэтэл өнөөдөр бид тоосонд дарагдаад, өвчиндөө дарлуулаад, эм, эмнэлэгт зарах хөрөнгө мөнгөө л нэмээд байдаг. Энэ бол хөгжил биш. Энэ бол шийдэл биш.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өнөөдрийг хүртэл олсон ашгийнхаа 34 хувийг санд төвлөрүүлэх үү
Хичээж сайн ажиллаарай, шинэ соргог технологи нэвтрүүлээрэй
Юун цүнх бөгж байтугай хэдэн их наядаар нь хусч байгаа гар чинь энэ шүү дээ уг нь
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud
100%нь шууд эрдэнэт үйлдвэрийнх болгох ёстой.
Овоолго бол шууд Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн,цаашид ашиглах ёстой,Гүйцэтгэх захир�##� нь Цагаан,Элбэгдоржид худ�##�дагдаж овоолгоо ашиглуулсан байгаа.
100% Erdenet uildveriinh bolno gevel yostoi huts shuudee , uildvee baiguulsnaas hoish ovoogoo uildverleh talaar hen bodoj bsn ym ? TSagaand hurungu oruulagch oldood uildver ashiglaltand orj ovoolgoo ashiglaj ehelsen n buruu bish shuudee , ter buu hel ene hun uhamsraaraa 34% .g ulsadaa ugie gej bgaa saishaaltai ! tuunees uildveriig n bulaah ymar erh huuli zuin asuudal bhguiee !
Үүсмэл орд нь төрийнх тул тэр үйлдвэрээ аваад �######�.